Говь-Алтайн онгоцны буудал хоёр жилийн өмнө ашиглалтад орох ёстой байжээ

Говь-Алтай аймагт нисэх онгоцны буудалтай болгох ажил өнөөдрийг хүртэл удааширч байна. Өнгөрсөн долоо хоногт ИНЕГ-ын удирдлагууд онгоцны буудал барих ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна.
“Аэро вакзал” барих тендер 2007 онд зарлагдан сонгон шалгаруулалтаа хийсэн юм. Тендерт ялсан Заавар компанийн хувьд хоёр жилийн өмнө ажлаа дуусгаж хүлээлгэж өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл дуусгаагүй байгаа юм. Мөн энэ жилдээ ч ашиглалтад оруулах боломжгүй байна.

URL:

Сэтгэгдэл бичих