Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэллээ

index

Ашигт малтмалын газраас нийт 10 талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарласан.

Үүний дагуу өнгөрөгч даваа гарагт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэл эхэлсэн ч серверт алдаа гарсан гэх шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан юм.
Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж өнөөдөр 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаанд туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэл явуулахаар болсон байна.

Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон.
Туршилтын ажиллагаа тул мэдээллээ үнэн зөв бөглөхгүй байхыг АМГ-аас анхааруулжээ. Харин албан ёсны бүртгэл ирэх даваа гарагт явагдана.


URL:

Сэтгэгдэл бичих