Рэппер Gee өөрийгөө шүтдэг болоо юу даа
Хурц үгтэй дуу, шийдэмгий яриагаараа залуусын хүндэтгэлийг олж чадсан рэппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хэдийн Хип-Хоп сонирхогч залуусын шүтээн болсон.
Тэрбээр ихэнхдээ өсөж торнисон гэр хороолол дахь амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусган, хэнээс ч айж эмээлгүй хараал зүхлийг дуундаа багтаасан нь түүнийг өнөөдрийн амжилтанд хүргэсэн.
Мөн Gee биеэрээ дүүрэн шивээстэй бөгөөд энэ түүний нэг төрлийн хобби нь гэж хэлж болно. Gee-ийн хамгийн содон шивээс зүүн нүднийхээ доод буланд уйгаржин бичигтэй “Монгол” гэсэн үг юм. Тэгвэл рэппер залуу сүүлийн үед илүү содон шивээстэй болсон бололтой. Учир нь тэрбээр гар дээрээ өөрийнхөө хөргийг шивүүлсэн бөгөөд энэ нь урлаг талаасаа их сайхан харагдаж байгаа ч, жирийн хүний нүдээр харахад өөрийгөө хэт шүтсэн, сагсуу хүн шиг л санагдана.
Шивээс хийлгэж буй хүмүүс ихэнхдээ шүтэж явдаг хүн, эсвэл ямар нэгэн утга учир бүхий үгсийг биеийнхээ аль нэг хэсэгт шивүүлдэг шүү дээ. Тэгвэл рэппер залуугын энэ удаагийн шивээс ямар учиртай юм бол?
А.Док
URL: