Хувийн дунд сургуулийн төлбөр 50 сая төгрөгт хүрчээ

617679155dd3db23babb21Жил бүрийн намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн бодол эцэг, эхчүүдийн санааг багагүй зовоодог. Гэтэл хувийн гэсэн тодотголтой дунд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл аль хэдийн тэнгэрт хадаж 50 сая төгрөгт хүрснийг анхаарах сэхээтэй хүн бараг байдаггүй. Арга ч үгүй биз дээ амьдралын боломжтой, 50 хүртэлх сая төгрөгийн төлбөр төлөхдөө хотойхооргүй баячуудын хүүхдүүд суралцдаг болохоор төлбөрийн нэмэгдэл ч асуудал биш байх. Гадаад, дотоодын гэсэн нэр хаягтай тэдгээр сургуулийн төлбөрийг их, дээд сургуулийн төлбөртэй харьцуулахад манай оюутнууд дипломын боловсролыг харин ч хамгийн бага зардлаар олж авдаг юм байна. Хоёрдугаарт, бидний олонх нь төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын дунд сургуулиудад хүүхдээ суралцуулдаг учраас энэ талаарх мэдээллийг төдийлөн сонирхдоггүй юм байна. Тэр тусмаа төрийн албанд ажилладаг, төсвөөс цалинждаг, төлбөрийн чадваргүй иргэд хүүхдээ хамгийн ойр, хаяандаа байгаа сургуульд нь өгдөг. Мөн харьяа сургуулийнх нь сургалт чанаргүй санагдвал сайндаа л хотын төвийн сургуульд, нийслэлдээ нэр хүндтэй гэгдэх 1, 2, 3 дугаар сургуульд, гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдээ суралцуулахыг хүсдэг нь нууц биш. Гэтэл амьдралын боломжтой зарим эцэг, эх арай л өөрөөр сэтгээд эхэлжээ. Тэдний хувьд хүүхдээ гадаадад суралцуулахаас илүүтэй дотооддоо өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшүүлэх сонирхолтой болсон байна. Ингээд та  бүхэндээ хувийн дунд сургуулиудын төлбөрийг сонирхуулъя.

Монголдоо нилээд өндөр зэрэглэлд тооцогддог “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургуулийн бага ангийн сурагч жилд 18 мянган ам.доллар, дунд ангийнх 22 мянган ам.доллар, ахлах ангийн сурагчид 24 мянган ам.доллар юм байна. Энэ нь өмнөх оны төлбөрөөс гурав орчим мянган ам.доллараар нэмэгдсэн дүн аж.

Харин “Аmerican school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр энэ жил дөрвөн сая төгрөгөөр нэмэгдэж 13-20 сая төгрөг, “Ulaanbaatar elite international school” сургуулийн төлбөр нь энэ жил нэг сая төгрөгөөр нэмэгдэж дунд ангийн төлбөр арван сая төгрөг, ахлах ангийн сурагчдынх 12 сая төгрөг болжээ. Мөн “Сант” сургуулийн төлбөр нь зургаан сая төгрөг, “Гурван тамир” сургуулийнх 1.8 сая төгрөг, “Монгени” цогцолборын төлбөр нь 1.5 сая төгрөг, “Гёте” сургуулийнх таван сая төгрөг, “Үй цай” сургуулийн төлбөр нь 2.6-4.2 сая төгрөг юм байна.

Т.Болор

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих