9-11насны таван тамирчин Чээж бодолтын тэмцээнд оролцоно

11896412_10153222280649296_5562759495402682354_o

Хэдхэн хоногийн өмнө Гонконгт болсон Ой тогтоолтын аварга шалгаруулах Ази тивийн оюуны спортын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцсож, 63 медалиас 37 медиаль хүртэж нийлбэр оноогоор илт давуу тэргүүлсэн. Оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа олон улсад амжилт гаргаж буй тамирчид маань  дараагийн уралдаандаа бэлтгэж байна. Ирэх долоо хоногт буюу 9 сарын 5,6-нд Турк улсын нийслэл Анкара хотод 300 тамирчдын дунд явагдах ЧЭЭЖ БОДОЛТ буюу ТҮРГЭН БОДОЛТЫН тэмцээн болно. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 9-11 насны 5 тамирчин оролцохоор бэлтгэлээ хийж байна.

Тамирчдын оролцох төрлүүд:

1- Соробан: Дэлгэцэн дээр анивчсан тоонуудын нэмэх үйлдэл
2- 10 оронтой 10 тооны нэмэх үйлдэл. (10 бодлого)
3- 8 оронтой хоёр тооны үржвэр. (10 бодлого)
4- Хүн Хуанли: 1600-2099 оны хооронд өгөгдсөн он сар өдөр нь 7 хоногийн хэд дэх өдөр болохыг тооцоолох


URL:

Сэтгэгдэл бичих