Бэлгийн цөөнхүүд эрхээ эдлэхийг хүсч байна

4g56dfgdfgОлон нийтийг хамарсан энэхүү арга хэмжээг гуравдахь жилдээ хийж байгаа бөгөөд үйл ажиллагааны нээлт маргааш Чингисийн талбайд 19.00 цагт эхэлж, ирэх есдүгээр сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийгмийн цөөнх болсон гомо, лесби, бисексуал, трансжендер хүмүүсийг нийгэмд хандсан олон нийтийн үйл ажиллагаа явуулахад иргэдийн ихэнх нь дургүйцэж, чимээгүй байхыг шаарддаг байна. Гэвч тэдгээр иргэд Монгол Улсын иргэн болж төрснийхөө хувьд үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдлэхийг хүсч байгаа гэнэ.

Манай улсад хүн амын тооллого явуулахдаа бэлгийн чиг хандлагыг хайхардаггүй. Тиймээс нийт иргэдийн хэдэн хувь нь бэлгийн цөөнх гэдэг тоо тодорхойгүй байдаг аж. Гэхдээ ихэнх улс орнуудад нийт хүн амын 10 хувь нь бэлгийн цөөнх байдаг гэнэ.

Мөн лесби, трансжендер, бисексуал эмэгтэйчүүд эрүүл мэндийн байгууллагад хандахад багагүй бэрхшээлтэй тулгардаг байна. Түүнчлэн бэлгийн өөр чиг сонирхолтой гэдгээсээ болж ялгаравлан гадуурхагдаж 12 хүн гэмт хэргийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирчээ.

П.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих