Сурагчтайгаа бэлгийн харьцаатай шашны сургуулийн багш нар баривчлагджээ
АНУ-ын Мобил хотын шашны академийн багшийг сурагчдынхаа нэгтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн сэжиглэн баривчилжээ.
Тэдний бэлгийн харилцааг сурагч хүүгийн ээж нь мэдсэн аж. Тэр хүүхэд, багш хоёрын харилцаа бусдаас илүү найрсаг байгаа нь илт байсан ба 17 настай хүүд захидал бичдэг байжээ. 33 настай Кристина Базбиг цагдаагийн газарт дуудан баривчилсан байна.
Багш нь сурагчтайгаа дотно харилцаанд орж ирсэн анхны тохиолдол энэ биш. Өмнө нь жирийн сургуулийн багш нар ийм хэрэгт холбогддог байсан бол одоо шашны сургуулийн багш нар ийм хэрэгт холбогдох нь ихэсчээ.
Юта мужийн шүүх 36 настай Brianna Altis-ыг насанд хүрээгүй гурван сурагчийг бэлгийн харилцаанд татан оруулсан хэрэгт буруутгаж байна. Түүнд шоронд 30 жил хоригдох ял тулгарч байна.
Нью-Жерси дахь Католик шашны сургуулийн түүхийн багш 24 настай эмэгтэйг 17 настай сурагчийг бэлгийн дарамтанд оруулсан хэмээн баривчилсан байна.
М.Баяр
gereg.mn
URL: