Хэрэглээний газ дэлбэрч, хүн гэмтжээ
Налайх дүүргийн 3-р хороонд өчигдөр 17:00 цагт ….. тоотод ахуйн хэрэглээний 14 литрийн газ дэлбэрч 31 настай эрэгтэй “М” түлэгдэж гэмтсэн хэрэг гарлаа. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэмтсэн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Ахуйн хэрэглээний газ дэлбэрч, түлэгдэж бэртэх тохиолдол сүүлийн жилүүдэд манай улсад ихсэх хандлагатай байгаа. Түүнчлэн хэрэглээний газ үнэрлэж мансуурах тохиолдол өсвөр насныхан дунд бүртгэгдэх нь мөн ихсэж буйг албаныхан онцолж байна. Тиймээс холбогдох газраас ахуйн газыг зөв зохистой хэрэглэх, зориулалтын дагуу ашиглахыг анхааруулсаар байгаа юм.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: