Хятадуудад виз дамлан худалдсан А.Мурат гэр бүлээрээ Казахстан руу зугатаажээ
Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг.
Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.
А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.
Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болжээ. Гэтэл өөрийг нь шалгаж байгааг мэдсэн А.Мурат эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаажээ. Тэд хил нэвтрэхдээ амрахаар явж байгаа гэсэн тайлбарыг хэлсэн бөгөөд одоог хүртэл эргэж ирээгүй байгаа аж.
Уг нь ГХЯ-ын сайд Л.Пүрэвсүрэн виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 албан тоот гаргасан. Мөн Бээжинд суугаа ЭСЯ-ны консулын газрын дарга, ажилтнуудыг хүртэл эргүүлэн, татсан нь тусыг эс олж, виз дамлан худалддаг явдал улам нэмэгдсэн нэг жишээ энэ болж байна. Ерөнхий консул нь хүртэл хууль бус ажиллагаанд оролцож улмаар зугатаж алга болсон уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Ер нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казахстан руу зугатаж алга болдог жишиг тогтжээ.
Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайраныг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь ТЕГ-аас олон нийтэд өгч байсан. К.Сайраны хувьд төрийн өндөр албан тушаалыг хашиж байснаас гадна Монголыг төлөөлөн харийн улсад элчин сайдаар хоёр ч удаа сууж байсан нэгэн юм.
Тухайн үед гарсан мэдээллийг эргэн санавал 2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан юм. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгнийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болж таарч байлаа. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн бичсэн байв. Тус мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн.
Энэ мэт К.Сайрантай холбогдсон хэрэг явдал намжаагүй байтал Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан Х.Жекейг Казахстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн. Гэтэл тэрбээр хэнд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр Баян-Монгол хороолол дахь байраа зараад Казахстаны иргэн болсон юм. Хамгийн ноцтой нь тэр Монголын хилийн нууцтай холбоотой бүх мэдээллийг мэддэг хүн юм. Тэгэхээр манай улс хилийн мэдээллээ энэ хүнтэй хамт Казакстанд алдаж байж ч болох.
Гэтэл дахин Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн асан хууль бус хэрэгт холбогдсон даруйдаа оргож зугатсан байна. Тэд Монголд хийдгээ хийж дуусчихаад хамгийн сүүлд нь Казахстан руу зугатдаг боллоо. Баян-Өлгий аймгаас сонгогдож байгаа гишүүдийн асуудалд нухацтай хандах цаг нь болжээ. Учир нь тэдэнтэй холбоотой асуудлын цаана улс орны аюулгүй байдал, цаашлаад Монгол дахь үндэстэн ястнуудын асуудал хөндөгдөнө шүү дээ.
Т.Хулан
http://www.24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Османы үлдэгдлүүдийн жинхэнэ дүр төрх нь л энэ.Санаа нь бүгд цаашаа.Нутаг дэвсгэрээ буцааж аваад бүгдийг нь цаашаа хөөвөл таарна.
Ene ugiin dabarsan kazak A.Murat idej hanaagvi ym bhda Bayan Ulgiig zalgij bgaa nowsh shvvde albal taarna nowshig vndestni ner gutasan golog
Юм үзээгүй малууд османы үлдэгдэлийг баархуу та нар айн нутаг дэвсгэр гэнээ бас үхсэн баасны чинь дэвсгэр вэ монголчууд өөр өөрсдийн нууцыг задалж өөрсдийгө алж зодож нэгэнийгээ хөөж онигоотой ш дээ шаал инээдтэй
Энэ хулгайчииг өнөөдөр Астанагийн Миграцийн Цагдаагий бүргтэх газарт харсан. Өлгийн хамгийн баян хүмүүсийн нэг нь шүү дээ. Нэр баасдсан шуналын савнууд. Миний хөөрхий ард түмний минь нэрийг гутаасан новшнууд “казак” гэж нэрлэгдэх эрхгүй. Монголчууд тан нар юмыг бодож байж бичээрэй. Хамаагүй хуцаж болохгүй. Монголд байхад нь барьж авахгүй яаасан юм бэ.
Энэ Мурат Жекей нараас болоод нийт монголд мөрөөрөө амьдарч буй казак ард түмнийг доромжилж болохгүй монголчууд ч гэсэн яаж улс орны хөрөнгийг идэж буйг өдөр бүр хэвлэл зурагтаар ярьж байг ч дээ ер нь хуулиа чангалах хэрэгтэй байх
зааа нээх худлаа үндэсэрхэг хүмүүс хаана байгаа юм монголчууд монголынхоо төлөө байгаа нь? явсан ч юмуу үгүй ч юм уу, Сайран гуай хоёр гуравхан хоногийн өмнө Улаанбаатарт байж л байсандаг. Мурат яг казакстан явсан гэдгийг нь тэгээд тийм юм хийсэн гэдгийг нь хэн батлах юм? сонгууль дөхөөд ирэхээр нөгөө л нэг бузар булай юмаа хийхийн тулд хүний нэр төрд халдаж байгаа бас нэг явуулга л биз. мэдэхгүй хэн байсан юм монгол хүмүүс яс махнаасаа атаач, тамын тогооны үлгэрээр амьдардаг гэдгийг. аягүй бол намынх нь нөхдүүдийн хийсэн л явуулга биз. баян-өлгий аймагт нэр дэвшчихээр олигтой амьтан байхгүй л байна даг.
Тэнэг малууд монголд тагнуулдаад байх юу ч байхгуй тэгтээ тэргуй хужаа нарыг. пиг оруулж авчихаад хужаа нар чинь дураараа дургиж дунд чомгиндээ жиргиж байна жоохон охидуудыг монгоор шаагаад эрчууд шиг юмийг зодоод. Эд нар бугд монгол байгаа.хуцаж солиорхгуй хужаа солонгосчууд боол болж байгааг мэдээр
Чиний алтай биш казакуудийн алтай нуруу алтай нуруу цаанаа нэг казак хунтэй адилхан сундээрлэг.мтний торсон нутаг алтайн таван богд.
Kazakuudiig davraaj bgui er hi dark baih heregtei bolj egvel Albany tushaal buy eg