Сэлэнгэ сэвтчихлээ

Сэлэнгэ аймагт хууль гууль болжээ. Ингэж хэлэхийн учир нь тус аймгийн Шаамар, Алтанбулаг, Баянгол сумдын удирдлагууд хууль бус наймаа эрхлэх, албан тушаалаа урвуулан ашиглах нь хэрээс хэтэрсэн байна. Нэг үгээр хэлэх юм бол дээрх сумдын удирдлагууд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70-р зүйлийн 70,3 дахь заалтыг бүрэн зөрчсөн байгаа юм. Үүнийг олон нотлох баримтаар өгүүлж болно. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг бүрэн хөлдөөсөн ч үзэгдэл гарсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр зөвхөн мөнгө идэж уусанд л байгаа юм. Халаалт дулааны мөнгө гаргаж өгчихөөд байхад хувьдаа завьшчихаад бүхэл бүтэн 64 айлын орон сууц хөлдөөчихсөн хөлдүү бодолтой нөхдүүдэд Аймгийн засаг дарга хариуцлага тооцож болно доо. Гэтэл харин ч даврааж дээрх хор уршгийг гаргах гэж 55 сая төгрөгийг Засаг даргын тушаалаар аймгийн нөөц хөрөнгөнөөс гаргасан байдаг. Тэгвэл тэр 55 сая төгрөг бас л нэг албан тушаалтны халаасаар дамжин бүлэг нөхдийн халаасанд ороод дууссан гэж орон нутгийн иргэд ярьж байна.

Ер нь Сэлэнгэ аймгийн төрийн албан тушаалтнууд хууль зөрчсөн гэрээ тогтоол захирамж гаргаж төрийн төсөв орон нутгийн өмчүүдийг завьшсаар байгаа нь олны өмнө илт болжээ. Энэхүү хууль бус зөрчлүүдийг нь арилгах үүднээс эсвэл сэрэмжлүүлэх зорилгоор албан тоот хүргүүлсэн ч хуйвалдан дарж байна гэсэн мэдээлэл Алтанбулаг сумын шинэ байр СӨХ-ийн удирдлага болон Итгэл ТББ удирдах зөвлөлийн гишүүдээс ирлээ. Үүнээс гадна Үндэсний Аудитын газрын хоёр ч албан тоот ирсэн нь Шаамар болон Баянгол сумын удирдлагатай холбоотой. Баянгол сум буюу бидний хэлж сурсанаар Баруун хараа бол хөгжвөл хөгжих бүрэн боломжтой орон нутаг. Гэтэл өнөө хүртэл дэд бүтэц нь бүрэн зогсчихсон хөгжилгүй сумын тоонд зүй ёсоор багтаж байна. Үүнийг нутаг орны иргэд засаг дарга Б.Энхбаттай холбон тайлбарлаж байгаа. Учир нь Аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр 40 сая төгрөгийн өртөг бүхий сургуулийн сантехникийн засвар, 30 сая төгрөг бүхий инженерийн шугам сүлжээ, 20 сая төгрөгийн цэцэрлэгийн агуулах барих зэрэг ажлуудыг хийхдээ шууд гэрээ байгуулах босго сонгон шалгаруулалт явуулалгүй шууд гэрээ хийж ажлуулсан. Мөн иргэдийн бүлгээр таван төрлийн 64,6 сая төгрөгийн ажлыг мөн шууд гэрээгээр гүйцэтгүүлсэн. Сумын Засаг даргын бүртгэлтэй Ланд Крузер-80 маркийн авто машиныг холбогдох байгууллагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлсэн. Бороо гоулд компанийн хандивын хөрөнгөөр Хүүхэд хөгжлийн төвийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэгчийн хуулийн дагуу сонгон шалгаруулалгүйгээр “Талхун арал” ХХК-тай шууд гэрээ байгуулан 357 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч уг барилгыг өнөө хүртэл ашиглалтанд оруулаагүй мөнгийг нь буруу гарынхаа салаагаар урсгасан мэдээлэл байна. Энэ бүхэн нь мөн л хууль бус нь тогтоогдчихсон.

Ийнхүү холимог хуурга шиг хор найруулж нутаг орныхоо хөгжлөөс хойш татаж идэж уух нь ихэссэн бүлэг этгээдүүд буюу Сэлэнгэ аймгийн Засаг дарга Бүрэнбатаар толгойгоо илүүлсэн нөхдүүдийг өнөөдөр хэн шийтгэж хууль дүрмийг нь мөрдүүлэх ёстой болоод байнаа. Баянгол буюу Баруун хараагийн Засаг дарга Б.Энхбат хоёр жилийн дотор хоёр тэрбум гаруй төгрөгийг хувьдаа хууль бусаад завшисан гэсэн мэдээлэл нутаг орны иргэдийн дунд байна. Бас хоёрхон сарын дотор хоёр тэрбум төгрөг иддэг Шаамар сумын засаг дарга М.Баярбаатар гэж нөхөр байна. Энэ хүн  “Хогийн хонхор”-оос их хэмжээний буюу 21 мянган куб.метр хайрга олборлож, хайрга гаргаж авсан газартаа тэр хэмжээний хогийг хийж булсан. Энэхүү газар нь тус сумын ард иргэд, мал амьтны ундаалдаг ус буюу Орхон голын сав дагуу оршдог аж. Ингэснээр Шаамар сумын ард иргэд, мал амьтан бүгд хогтой, хортой усыг ууж хэрэглэж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна. Үүнээс харахад Шаамарынхан ходоодны ямар нэгэн өвчин тусахаас гадна бохир орчинд оршин суугчдын тоонд багтаж байгаа юм. Ийнхүү иргэдийн эрүүл мэндийг бодохгүй байгаа хүний идсэн уусан мөнгөний хэмжээг яриад байх ч арга алга.

Шүүхийн байгууллага прокурор гээд хаана ч очсон авлига хээл хахуулаар өөрийгөө мулталчихдаг Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар хувьдаа хайрганы гурван ордтой. Тэр бүхэн нь сумынх нь нутаг дэвсгэрт байдаг юм байна. Үүнийгээ прокурор хүнтэй хамтарч эзэмшдэг гэнэ. Нэг хайрганы ордоос 750 сая төгрөгийн орлого олдог гэсэн мэдээлэл байгаа.  Түүний мөнгөтэй холбоотой баримт гэвэл одоогийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2004 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшиж байхдаа орон нутгаа хөгжүүл гэж буцалтгүй тусламж маягаар 34 сая төгрөг өгсөн байдаг. Мөн сүү хөргөх цехийг орон нутагт бий болгох үүднээс 10 сая төгрөг олгосон байдаг. Гэтэл тухайн үед аймгийн Иргэдийн хуралд сэтэртэй байсан М.Баярбаатар нь сумын Засаг даргын мэдэлд ч хүргэлгүйгээр дээрх мөнгийг хувьдаа завшижээ. Үүнээс гадна өнгөрсөн онд 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн Шаамарынхаа нутгийн зон олноос 100 сая төгрөг идсэн гэх баримт байгаа. Мөн төрийн албанд ажиллах эрхгүй хуурамч дипломтой хүмүүсээр өөрийнгөө хүрээлүүлж ажилд авсан. Үүнээс гадна тэтгэвэрт аль хэдийн суух болсон Байгаль орчны байцаагч, санхүүгийн ажилтан нараа өнөөг хүртэл ажиллуулсаар байгаа аж. Нэг үгээр хэлбэл Шаамар сумын Тамгын газарт зөвхөн М.Баярбаатарын хамсаатангууд ажилладаг гэж хэлж болно. Орон нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд энэ бүх болчимгүй үйл ажиллагааг нь илрүүлж УИХ болон Засгийн газарт хүсэлт гаргасны үр дүнд Аудитын газрын шалгалтаар М.Баярбаатарыг буруутайг тогтоожээ. Гэсэн хэдий ч хууль хяналтын шийдвэрийг үл тоон аймгийн засаг дарга С.Бүрэнбат болон бусад хамгаалагч, тойрон хүрээлэгчдийнхээ буянаар М.Баярбаатар дураараа жиргэсээр л байна. Энэ хүн 70,3 гэдэг тогтоолыг бүрэн эхээр нь зөрчсөн хүн. Тэр бүү хэл УИХ, Засгийн газраас албан тушаалтан томилогдож очоод энэ хүнийг буруутайг нотолчихсон. Гэвч огтхон ч тоолгүй хууль бус үйлдлээ хийсээр л яваа. Үүгээр ч зогсохгүй нутгийн иргэдийг санал тавьж, хууль бус ажлаа зогсоо гэж хэлэхээр өмнөөс нь “Та нар юу мэддэг юм. Шаамарынхан бүгд хулгайч шүү дээ. Чаддаг юм бол над шиг хулгайгаа хийгээд амьдраач” гэх маягийн үг хэлдэг аж.  Ийнхүү төрөөс том толгойтой М.Баярбаатар гэгч нөхрийн хууль бус ажлыг нь хэзээ хэн таслан зогсоох бол. Аудитын газар 100 хувь бүруутай гэсэн дүгнэлт гаргачихсан байхад аймгийн Засаг дарга нь өмөөрч өмгөөлөөд л сууж байдаг гэх. Сэлэнгэ аймгийн удирдлага МАН-ын гишүүн. Дээрх хууль бус ажлыг хийж буй нөхдүүд ч мөн МАН-ынхан. Уг нь орон нутаг удирдаж яваа С.Бүрэнбат дарга нэгийг бодож хоёрыг тунгаамаарсан.

 


URL:

Нэр: Зочин Огноо: 27 August 2015

Grand Plaza-n урд талын 69 дүгээр байранд засвартай, наран талдаа цонхтой 2 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ.

УТАС: 89651522

Сэтгэгдэл бичих