Хятадуудад зодуулсан монгол залуу ГССҮТ-д эмчлүүлж байна
Монгол Улсад ажиллаж амьдарч буй Хятад улсын иргэн бусадтай бүлэглэн монгол залууг зодсон талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, “Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр оролцож буй “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн “багаж булаацалдлаа” гэх шалтгаанаар 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зодсон юм. Уг зодооноос болж, “Шангрила-2” зочид буудлын барилга 2015-08-25-ны өдөр дотоод ажилтай тул ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. 2015-08-26-нд ердийн ажлын хуваариар ажиллах болно. Эс-Си-Ти-Эм ХХК хэмээн мэдэгдэл гаргасан юм. Тэгвэл зодуулсан монгол залуу өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин хятадуудыг СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
наад хятад чинь хойноос ирээд хот минийх,хотонд ороод хонь миниих гэдэг болж дээ.шоронд хатаах хэрэгтэй. монголын хууль ийм байдаг гэдгийг харуулах хэрэгтэй