Рио-Тинто санхүүгийн хүнд байдалд орсон уу?

Оюутолгой төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтын  ажил энэ ондоо багтан эхэлнэ гэгдэж буй энэ үед Рио-Тинто группийн санхүүгийн байдал хүндэрч байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болов.16320cd7ca966ca19341171bbd6d40a6Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаны хүмүүсийн Дубайд үзэглэсэн төлөвлөгөө ёсоор бол энэ ондоо багтан далд уурхайн санхүүжилтийн 400-600 сая ам.доллар манай улсад  орж ирнэ гэгдэж буй. Уг мэдээллийг өчигдөрхөн Уул уурхайн сайд Р.Жигжид баталгаажуулж, “Далд уурхайн санхүүжилтэд оноос өмнө 350 сая орчим ам.доллар орж ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсан.

Одоогийн байдлаар Рио-Тинто групп далд уурхайн санхүүжилтэд шаардагдах 6.8 тэрбум ам.долларыг Олон улсын арилжааны банкуудаас зээлэх бэлтгэл ажлуудаа амжуулж байгаа.

Тэгвэл олон улсын уурхайн салбарын анхаарлын төвд байгаа  уг төслийн санхүүжилтийг хариуцаж буй Рио-Тинто групп санхүүгийн ноцтой байдалд хүрсэн талаар Оросын  http://www.steelland.ru/news/  сайтад мэдээлжээ.

Мэдээллийг дорх байдлаар бүрэн эхээр нь хүргэж байна. Уг мэдээллээс харахад Рио-Тинто групп сүүлийн хагас жилд ашгийнхаа дөрөвний нэг хувийг алдаад буй юм.

Рио Тинто-ийн  ашиг  5.5  дахин буурчээ

Энэ оны эхний хагас жилд Англи-Австралийн уулын олборлох салбарын магнат Rio Tinto-ийн ашиг 5,5 дахин буурав. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн цэвэр ашиг 806,0 тэрбум ам.доллараар багассан байна.

Rio Tinto компанийн  гаргасан тайлангаас үзэхэд энэ оны эхний хагас жилийн алдагдал 1,3 тэрбум ам.доллар болсон байна. Ашгийн энэхүү асар их алдагдал нь мөнгөн гүйлгээ, ханшийн ялгаа, дериватын алдагдалтай холбоогүй гэж Rio Tinto-ийн төлөөлөгч мэдэгджээ.

Үүнээс гадна компанийн операцийн үйл ажиллагаанаас олох ашиг 43 хувь буурсан ба энэнь  2,923 тэрбум ам.доллар хүрч тооцогдох юм. Энэхүү бууралт нь “Дэлхийн хэмжээний түүхий эдийн хямд үнийн эффект”-ээс болсон аж. Мөн Rio Tinto эрчим хүч агуулагч, арилжааны эерэг ханшийн зардлаа бууруулж чадалгүй байсаар ашгаа алдсан аж.

Ингэж  ашгаа алдсанаас үүдэн өрийн нүх нь  ихэссээр байна. Компанийн цэвэр өр 10 хувь өсөж, 13,683 тэрбум ам. доллар хүрээд байна. Санхүүгийн нөөцөө хатуу хэмнэх дэглэм дор Rio Tinto-ийн удирдлага хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийг дэмжих зардлаа 36 хувь бууруулах шийдвэр гаргаад байгаа юм.

Компанийн Ерөнхий захирал Сэм Уолш “Компанийн капитал зардлыг 2015 онд 5.5 тэрбум ам.долларын түвшинд байхаар төлөвлөсөн. Гэвч бид  зардлаа 2.1 тэрбум ам.доллар болтол нь бууруулах шаардлага гарав. 2016 онд нөхцөл байдал сайн тал руу өөрчлөгдөнө гэж найдаж байна. Бид энэ жил 6 тэрбум ам.долларыг үйлдвэрлэлийн засвар, шинэчлэлд зарцуулна” гэсэн таагүй мэдэгдэл хийжээ.

Rio Tinto концерны нийт орлого эхний хагас жилийн дотор 26 хувиар буурсан бөгөөд EBITDA-ийн аналитик үзүүлэлт 30 хувь гэж  тооцоолсон байна.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих