Монголын төр Ю.ЦЭДЭНБАЛ-г хэзээ цагаатгах бэ?

11214372_1189126877780305_7238154087818791985_n 11898589_1189118747781118_5903491842574168242_n

Тэрээр Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсад Монголын нэр хүндийг дээшлүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан нэгэн билээ.

Ю.Цэдэнбалыг төр барьж байсан 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч, спорт, соёл урлагаараа дэлхийд танигдаж,Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болсон билээ.

1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол Монгол улс 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн байлаа.

Хятад-ЗХУ-ын харилцаа муудахад Цэдэнбал ЗХУ-ын талыг баримталж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс муудав. Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу бодлого баримтлаж байснаараа дэлхийн улс орнуудад нэр хүндтэй байлаа.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарсан бөгөөд энэ хугацаанд түүнээс хурааж болох бүхий л гавъяа шагналуудыг хураасан билээ.

Ардчилсан хувьсгал ялсны дараахан 1991 онд Ю.Цэдэнбалыг нас барахад нь хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад зарим их хурлын депатут дундаас “Өвгөнийг тэр орост нь оршуулчих. Монголд авчрах хэрэггүй. Бөөн зардал чирэгдэл болно” мэтчилэнгээр сэтгэл шархлам үгс унагаж суухад Батлан Хамгаалах Яамны сайд, генерал Ш.Жадамбаа “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж байгаа бол, арми нь маршалаа армийн ёсоор, монголд нь гүн хүндэтгэлтэйгээр оршуулна” гэж хэлээд ёсолчихоод гарч явсан гэдэг.


URL:

Нэр: зочин Огноо: 25 September 2016

муухай том хамарт ховдогын гай Очирбат хүний хийсэн гавяаг хураах юу вэ,ичиж үхмээр юм ,ОЧИРБАТ монголыг сүйрүүлж өөрөө хагартлаа баяжсан, Бал дарга монголыг хөгжүүлж өөрөө хов хоосон ,оршуулах газаргүй шахам үлдсэн,нүгэл нь нүдээр нь урсана

Сэтгэгдэл бичих