БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад ирлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг, гэргий Ким Юн Үгийн хамт өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэсэн итгэл аль аль талд бий. Хоёр орны сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэж, нэг шат ахиулах, цаашлаад, Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах учиртай.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын консерциумыг Тавантолгойн ордод ажиллах стратегийн түншээр багтаах талаар хөндөх байх гэсэн таамаг хэвлэлээр гараад байгаа. Харин манай улсын зүгээс “Монгол Улсын иргэд БНСУ-д зорчихдоо визийн хөнгөлөлт эдлэх чиглэлээр ахиц гарна” гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт хийсэн юм.
БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мён Багийн манай улсад хийх айлчлал гурав хоног үргэлжилнэ.
Б.Урам
URL: