Зурагтыг ямар зайнаас үзэхэд тохиромжтой вэ? /Тооцоолууртай/

164212-15062015-1434359606-955334856-people-watching-tv- Зурагт ойроос үзэх биед муу гэдэг үлгэр -

Анхны зурагт бүтээгдсэнээс хойш 50 сая хэрэглэгчтэй болох хүртэл 13 жил зарцуулсан гэдэг. Ингээд өнгөрсөн хагас зууны хугацаанд хүн төрөлхтөн зурагтыг сайн ч үздэг болж, зурагттай холбоотой олон үйлчилгээ бидний амьдралын нэг хэсэг болжээ.

Гэхдээ технологийн энэхүү дэвшилтэй холбоотой эрүүл мэндийн олон асуудал сөхөгддөг. Хүн удаан хугацаагаар зурагтны өмнө сууснаар хөдөлгөөний дутагдалд орж, таргалах, үе мөчний өвчтэй болох зэрэг явдал урт хугацааны эцэст гарна.

Тэрчлэн зурагтыг ойроос үзэх нүдний хараанд, биед муу гэх яриа бий. Гэтэл тийм биш аж. Мэдээж хэрэг зурагтны өмнө өдөрт олон цаг зарцуулдаг хүн таргалах нь ойлгомжтой. Түүнчлэн хөдөлгөөний дутагдалд ч орно.

Харин нүдний хараа муудах, зурагтнаас эрүүл мэндэд учруулах хор нөлөө гэж байдаггүй аж. Юу гэхээр өнөөдрийг хүртэл анагаах ухаан зурагт ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд шууд хор хөнөөл учруулсан болохыг олж тогтоогоогүй байна.

Тэгвэл яагаад бид зурагтыг ойроос үзэж болохгүй гэж ярьдаг болсон бэ? Үүний учир нь тэртээ 1960-аад оны үед худалдаанд гарч байсан анхдагч өнгөт телевизоруудын нэг General Electric-ийн бүтээгдэхүүнүүд цацраг идэвх ялгаруулдаг байсантай холбоотой.

Тухайн үед худалдаанд гарч байсан өнгөт телевизорууд хүний эрүүл мэндэд хоргүй гэх түвшнээс даруй 100,000 дахин их цацраг ялгаруулдаг байжээ. Харин 1968 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдсэн таны гэрт байгаа, дэлгүүрт худалдаалж байгаа телевизоруудад ийм асуудал байхгүй.

Харин нэг зүйлийг сануулахад тасралтгүй удаан хугацаагаар зурагт үзэхэд таны нүд ядарч, хуурайшна. Энэ тохиолдолд зүгээр л зурагтаа унтраагаад, нүдээ амраах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа таны нүд хэвийн байдал даа эргэж орно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих