Сүмийг устгаж буйгаа харуулсан зургуудыг дэлгэв
ПАЛЬМИРА. /Xinhua/. Сирийн эртний Пальмира хот дахь Ромын эзэнт гүрний үед хамаарах сүмийг устгаж байгаагаа харуулсан гэрэл зургуудыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл дэлгэлээ. Гэрэл зургуудыг харвал, босогчид Баалшамин сүмд тэсрэх төхөөргүүд дэлбэлжээ. Мөн нурангийг нь овоолсон зургийг онлайнд тавьсан байна.
МЭ I зууны үед баригдсан тус сүм нь Пальмирагийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн соёлын үнэт өвүүдийн нэг байсан юм. Сирийн Засгийн газрын мэдэгдсэнээр, босогчид сүмийг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт сүйтгэсэн. Лалын хэт давруу үзлийнхээ улмаас “Лалын улс”-ын босогчид түүх болоод соёлын олон үнэт өвтийг устгасаар байгаа юм.
Тэд өөрсдийгөө хүчирхэг гэдгийг харуулахын тулд дэлхийн өвд багтсан сүмийг устгалаа гэж ажиглагчид үзэж байна. Пальмирагийн өөр олон соёлын өвийг босогчид устгаж болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: