Прокурорыг хахуулийн хэрэгт шалгаж эхэллээ

Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурор хар тамхины хэрэгт холбогдсон. Үндэсний их баяр наадмын үеэр УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тээврийн прокурор Х.Тамир, түүний найз ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойроос хар тамхи худалдан авах гэж байхад нь саатуулсан гэдэг.
7714102e-f3ed-4731-bfd6-e90b84f69f73Тэгвэл уг хэрэг шалгагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тиймээс хэргийн талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Хамтарсан ажлын хэсэг гарч, Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг шалгаж байна.

Х.Тамирыг ажлаас нь халсан” гэх тайлбарыг өгчээ. Х.Тамирыг Чойроос саатуулахад түүний машины багажнаас 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тогтоол гарч ирсэн нь хахуулийн хэргийн нотлох баримт байж болзошгүй хэмээн АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих