АН-ын дарга нарын “хаан” болох хүсэл Монголыг муухай харагдуулсаар
Монгол улсын төр засгийг “эзэгнэнхэн” төрчихсөн юм шиг аашлах АН-ынханд хэмжээ хязгаар гэж алга. Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг огцруулсан тэд бүтэн сарын хугацаа дөхөж байхад орных нь сайд нарыг томилж чадсангүй.
Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр томилогдох зургаан сайдын нэрсийг намрын чуулганы эхэнд өргөн барихаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн.
Гэтэл тэрхүү мэдэгдлийн ердөө маргааш нь намынх нь дарга, УИХ-ын дарга З.Энхболд хууль хэрэгжүүлэх лүндэнг буулгаж байх аж. Ер нь энэ “Шийдлийн” Засгийн газар байгуулагдсан цагаас УИХ тэр дундаа АН-ынхан ажлыг нь хийлгэсэнгүй.
МАН-ыг Засгаас хөөсөн шалтгаан нь Засгийн ажлыг хийлгэхгүй байна гээд байсан нөхдүүд өөрсдөө жинхэнээсээ ажилд нь тээг тавьж ирсэн нь энэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн хаврын чуулган нээгдэхийн өмнө маш сайхан мэдэгдэл хийсэн ч маргааш нь З.Энхболд дарга нь чуулганы хуралдааныг нээх үедээ хийх гэж байсан ажлыг нь “будаа” болгоод хаясан.
Тэр үеэс л АН-ынхан дотооддоо томоохон хагаралтай байгаа нь ил болж билээ. Тэгвэл энэ сарын эхээр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр АН-ын хагарал улам тод харагдсан.
АН-аас нэр дэвшиж Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа төрийн тэргүүнийхээ үгийг үл тоон Засгийнхаа нэг хөлийг хуга цохиод хаясан нөхдүүд шинэ гол хамтрагчаараа сонгосон “шударга” эвслийнхэнтэй үгсээд Өршөөлийн хууль гаргахдаа авилгачдыг өршөөхөөр тусгасан нь дахиад л нам нэгт Ерөнхийлөгчөө өдсөн хэрэг болсон.
Тиймээс ч нөгөөх нь прокурорын байгууллагын ойн баяр дээр үг хэлэхдээ өш хонзон ханхлуулсан “айхавтар” үгийг урсгасан. Ингээд өршөөлийн хуульд нь хэсэгчилсэн байдлаар хориг тавьж орхиод буй.
Мөн ээлжит бус чуулган зарлагдах тэр үед АН дотроо би чи-гээ үзэх тэмцэлд орсоныг илтгэн Ч.Сайханбилэг нь АН-ын дарга болж хариуцлагаа нэгмөсөн хүлээе гэсэн асуудлыг тавьсан.
Одоо зургаан сайд нөхөн томилох асуудлыг хойшлуулах гэж оролдож байгаа нь ч үүнтэй холбоотой нь мэдээжийн хэрэг байна.
З.Энхболд нар хариуд нь намын дүрэм, улмаар хууль ярьж Ч.Сайханбилэгийг дахин буулгаж авахаар оролдож эхэллээ. З.Энхболд энэ удаа л хууль ном ярьж гэнэ.
Өнгөрсөн 2014 оны хаврын чуулганаар тухайн үеийн ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг сөрөг хүчнээс тавих үед асуудлыг хэдэн сараар дарж, хойшлуулсаар намрын чуулганд хүргэж байснаа мартаж.
Тэгээд л сайдын суудалд шунасан өөрийн гарын хүмүүсийг томилуулж авахаар Ч.Сайханбилэгээ шахаж эхлэх нь энэ бололтой. Монгол төрд хэн нь “хаан” суудалтай вэ гэдгээ үзэхээр тэмцэлдэж буй энэ нөхдүүдийн үйлдэл Монголыг, улстөрийг хэтэрхий бохир муухай харагдуулсаар байна.
Г.Самбаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо ч бэлтрэг суйлдаг цаг нь мөнөөсөө мөн шүү дээ Анчид аа
Elbegdorjiig demjin ee. Ene 76 neree khugiin yum aa. Neg naidvartai khynd uguh yumsan.