2012 оны гуравдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа гарна

Таван толгойд дэлхийд томд тооцогдох гурван том уурхай ажиллах нь. Тухайлбал “Энержи ресурс” компанийн Ухаа худаг, стратегийн хєрєнгє оруулагчийн Баруун Цанхи, “Эрдэнэс Таван толгой”-н Зvvн Цанхи гэсэн уурхай ажиллах болж буй юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн эзэмшиж буй Зvvн Цанхийн хэсгээс иргэн бvрт 536 ширхэг хувьцаа эзэмшvvлэх шийдвэр гарсан билээ. Иймд хvн бvр уг уурхайн хувь заяа хэрхэн шийдэгдэж буйг анхааралтай ажиглаж байна. Таван толгойн ордыг хэрхэн ашиглах талаар єчигдєр Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцvvлэг болов. Энэ талаар сурвалжилсанаа дор єгvvлье.

Иргэд болон эдийн засагчид Таван толгой бол цогц асуудал. Гэтэл єнєєдєр уурхайгаа яаж хєгжvvлэх вэ гэж яриад байгаа болохоос дэд бvтцийг дайвар асуудал мэтээр тавиад байна. Уг нь, нvvрс тээвэрлэлт, эрчим хvчний асуудал их чухал. Эрчим хvчний хангамжаа яаж шийдэх вэ гэдэг нь одоо ч гэсэн тодорхойгvй байна. Эрчим хvч хангалттай байж нvvрс боловсруулах, кокс химийн vйлдвэр гээд том том барилга байгууламжаа барих боломж бvрдэнэ хэмээж буй билээ.

Таван толгойн нєєц 7.5 тэрбум тонн болжээ

Дэлхийн хэмжээнд Мозамбек, Индонези, ОХУ-ын Якутын коксжих нvvрсний ордууд ашиглалтын эхний шатандаа байгаа ажээ. Таван толгойг эдгээр ордуудтай харьцуулж vзвэл нvvрсний нєєц их, чанар илvv, зах зээлтэйгээ ойр байна. Гэвч дэд бvтэц муу хєгжсєн бvс нутагт байгаа нь Таван толгойн дутагдал юм. Манай улсын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг. Тус орд дээр1980-1990 онд геологийн 20 гаруй тєрлийн иж бvрэн ажил хийжээ. Хамгийн сvvлд єнгєрсєн дєрєвдvгээр сард “Эрдэнэс Таван толгой” компани Зvvн Цанхийн хэсэгт олборлолтын нєєцийн бvртгэл хийсэн байна. “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш “Канад, АНУ-ын хамтарсан “Норвест” компани олон улсын хєрєнгийн бирж дээр “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах бэлтгэл ажлыг хангаад дууссан.Тус компани Таван толгойн ордын уул уурхайн нєєцийн зєвлєхєєр ажиллаж байгаа” гэсэн. Энэ компани 1998 оноос эхлэн Таван толгой ордын урьдчилсан ТЭЗV хийж байжээ. Одоогийн байдлаар Баруун ємнєд, Зvvн хэсэг, Бор тээг, Бор толгойд нь нэмэлт хайгуул хийх шаардлагатай аж. Эдгээр талбайд эрчим хvчний нvvрсний нєєц ихтэй. Мєн коксжих нvvрсний илрэл бий. Таван толгойн нийт нєєцийг нь Монгол Оросын хэрэглэдэг стандартаар тооцвол 6,4 тэрбум тонн гэдэг. Уг нєєцийн зургаан тэрбум тонн нєєц єнєєдєр тєрийн мэдэлд байна. Харин олон улсад тvгээмэл хэрэглэдэг жорк стандартаар тооцвол 7,5 тэрбум тонн нєєцтэй. Vvний 6,8 тэрбум нь “Эрдэнэс Таван толгой” компанийнх юм.

Зvvн Цанхийн нvvрс тонн нь 70 ам.доллар

Таван толгойн Баруун Цанхийн хэсэгт УИХ-ын тогтоолын дагуу хєрєнгє оруулагчидтай нийлж консерциум байгуулаад ашиглах юм. Баруун Цанхид 1,2 тэрбум тонн нvvрсний нєєц бий. Vvнийх нь 65 хувь нь коксжих нvvрс ажээ. Харин Зvvн цанхи нь 200 метрийн гvнд нэг тэрбум орчим тонн нvvрсний нєєцтэй. Vvний 78 хувь нь коксжих нvvрс. Єнгєрсєн жилээс эхлэн “Эрдэнэс Таван толгой” компани тус хэсэгт хєрс хуулж уурхайн ам нээсэн. Энэ уурхайн ТЭЗV-г 30 жилээр баталжээ. Дээрх хугацаанд уурхай зvvн урд чиглэлд сунан ажиллах ажээ. Уурхайн хvчин чадлыг жилд 15 сая тонн нvvрс олборлоно гэж тооцсон байна. Иймээс Зvvн Цанхийн хэсгийг 100 гаруй жил ашиглах бололцоотой. Зvvн Цанхийн уурхай энэ сараас эхлэн нvvрс экспортлох болсон билээ. Уурхайн амыг нээснээс хойш 300 мянган тонн нvvрс авахад бэлэн болгожээ. Тэгээд 60 мянган тонн нvvрс олборлож уурхайн ил агуулахад буулгалаа. Мєн 10 мянган тонн нvvрс Цагаан хадны дамжуулан ачих баазад хvргэсэн байна. Тєлєвлєгєєгєєр бол энэ жил 1-2 сая тонн нvvрс олборлоно. Ирэх жил 3-4 сая тонн нvvрс борлуулах тооцоо гарлаа. Цаашдаа 2015 онд жилд 15 сая тонн нvvрс олборлож, экспортлох юм. Таван толгойн нvvрсний ордын vндсэн хэрэглэгч нь Хятад хэмээн тодорхойлж буй. Мєн Япон, Солонгос улсууд ч манай нvvрсийг сонирхож буй билээ. Єнгєрсєн сард “Эрдэнэс Таван толгой” нvvрс борлуулах гэрээгээ хийжээ. Тэгээд Хятадын тєрийн ємчит “Чайнолко” компанийн охин компани “Чалко”-д нvvрсээ нийлvvлэх болсон байна. Vvнээс гадна Хятадын гангийн хоёр vйлдвэр ч нvvрс авах болж. Бас Японы “Mitsui”, “Itochu” Солонгосын “Korea Resour-ces” компаниуд ч нvvрс авах гэрээ хийсэн юм. Эхний нэг сая тонн нvvрсийг 70 ам.доллараар борлуулах боллоо. Vvнээс хойш улирал тутамд олон улсын зах зээлийн болон Хятадын дотоодын коксжих нvvрсний vнийг баримтлан тогтоох аж.

Ус ашиглах зєвшєєрєл хvсчээ

“Эрдэнэс Таван толгой” компани нvvрс угааж баяжуулах vйлдвэр барина гэж байгаа. Тус компанийнхан ойрын vед vйлдвэрээ барих ажил эхэлнэ гэж мэдэгдсэн. Тэд жилд 15 сая тонн нvvрс угааж баяжуулах vйлдвэр хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар тєлєвлєсєн байна. Vvний найман сая нь коксжих, дєрвєн сая тонн нь эрчим хvчний нvvрс юм. Нvvрс баяжуулах уурхай нээхэд ус юуны тvрvvнд хэрэгтэй. Иймээс “Эрдэнэс Таван толгой”-д одоо усан хангамжаа шийдвэрлэх, цахилгаан станц, нvvрс угааж баяжуулах vйлдвэр барих асуудал тулгарав. Таван толгойн ордоос 70 км газарт Балгасын улаан нуур гэдэг гvний усны бассейн бий. Энэ газраас ус ашиглах зєвшєєрєл авахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Усны хэрэг эрхлэх газарт “Эрдэнэс Таван толгой” компани ханджээ. Зєвшєєрлєє авсны дараа ус татах хоолойгоо барьж эхлэх аж. Тєрийн ємчит “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш ирэх хоёр сарын дотор ус ашиглах зєвшєєрлєє авч хоолой татна. Vvнээс гадна усны эрэл хайгуул хийх юм. Одоо санхvvгийн боломж бvрдсэн. Усны хайгуулд хэдий чинээ мєнгє зарна тэр хэмжээгээр усны нэмэлт эх vvсвэр олох бололцоо бий” хэмээн мэдэгдэж байна.

300 мВт-ын цахилгаан станц юу болов

Таван толгой ордыг тvшиглэн цахилгаан станц барихаар тєлєвлєж байгаа. “Оюу толгой” ХХК-тай хамтарч Таван толгойд цахилгаан станц барихаар судалгаа хийсэн. Гэвч уг цахилгаан станцын хувь эзэмшил, хєрєнгє оруулалтын тал дээр санал нийлээгvй байна. Иймээс уг цахилгаан станц барих хэлэлцээ зогсчээ. Тєрийн ємчит “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш “Энэ хоёр том тєслийг хэн хэнээсээ хамааралтай болгож болохгvй гэсэн дvгнэлт гарсан тул нийлж цахилгаан станц барихаа больсон юм. Тус тусдаа цахилгаан станц барина. Таван толгойн Зvvн болон Баруун хэсэгт хоёр том баяжуулах vйлдвэр барих учраас 300 мВт-ын цахилгаан станц байгуулна. Барилгын ажил ойрын vед эхэлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудал яригдана” хэмээв.

Гурван хувийн хvvтэй зээл авчээ

Нvvрсний урьдчилгаа тєлбєрт “Чайнолко” компани 250 сая ам.доллар єгєхєєр болов. Энэ мєнгє нь жилийн гурван хувийн хvvтэй ажээ. Зvvн Цанхийн уурхайг бvрэн хэмжээгээр нээн ажиллуулахаар дээрх хэмжээний мєнгє шаардлагатай байгаа. Гэвч “Эрдэнэс Таван толгой” компани дээрх мєнгєє Хvний хєгжил санд тушаах ёстой. УИХ-ын 39 дvгээр тогтоолд эхлэлийн vедээ олборлогч компанитай гэрээ байгуулж уурхайгаа нээхээр тусгасан юм. Ингээд єнгєрсєн онд гэрээт олборлогч компани шалгаруулах тендер зарлав. Сvvлийн шатанд нь Герман, Энэтхэг, Австралийн гурван компани vлдсэн билээ. Хэдхэн хоногийн ємнє “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ын хурлаар нvvрс олборлох оператороор Австрали, Германы компани шалгарч хэлэлцээ хийж байна.

Зєвлєгчид “Таван толгойн хувьцаа гэрэлтэж байна” гэжээ

Уурхайн хєрєнгє оруулалт, бvтээгдэхvvн гаргалт нэмэгдэхээр олон улсад нэр хvндтэй туршлагатай компани хэрэгтэй байгаа. Олон улсын хєрєнгийн бирж дээр “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаагаа арилжаалахад олборлолтын ажлыг хэн гvйцэтгэж байна вэ гэдэг нь их чухал. Иймд хєрєнгє оруулагчдын итгэлийг тєрvvлэх компани сонгон шалгаруулж чадвал компанийн vнэлгээ хувьцааны ханшид эергээр нєлєєлнє гэж “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд vзэж буй ажээ. Уг компанийн хувьцааг гаргах асуудлаар олон улсын хєрєнгє оруулалтын банкууд, аудитын компани, нєєцийн болон хуулийн зєвлєхvvдтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд аравдугаар сард Лондон, Хонконг, Монголын биржид хувьцаа гаргах єргєдєл, материалаа бvрдvvлж єгєх болжээ. АНУ болон Евро бvсийн орнуудын єрийн улмаас дэлхийн санхvvгийн зах зээл дахин хямарч магадгvй гэсэн болгоомжлол бий. Эдийн засгийн шинжээчид урьд нь тохиолдсон шиг хямрал арай болохгvй. Асуудлыг шийдэж байна. Ирэх оноос байдал хэвийн болно хэмээн дvгнэж буй билээ. Ингээд 2012 оноос хувьцааны хєрєнгє оруулалт нэмэгдэнэ гэж байна. Тэгэхээр 2012 оны гуравдугаар сард багтаж гарах “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ирээдvй гэрэлтэй байна хэмээн зєвлєгчид хэлж буй ажээ.

500 сая ам.долларын урьдчилгаа авна

Хєрєнгє оруулалтын гэрээнд нvvрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, vндэсний боловсон хvчин бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, дэд бvтэцийг байгуулах, НЄАТ бий болгох асуудлыг тусгасан аж. Гэрээ байгуулсны урамшуулалд нэг тэрбум ам.доллар авахаар болов. Vvний хагас саяыг нь хоёр хувааж авах юм. Vлдсэнийг нь Засгийн газар хvсвэл урдьчилгаа хэлбэрээр авч болох ажээ. Мєн “Эрдэнэс Таван толгой” оператор компаниас тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогын таван хувийг нєєц ашиглсаны тєлбєр дээр нэмж авах тохироо хийсэн байна.

Таван толгойн ирээдvй нvvрс тээвэрлэлтээс хамаарна

Таван толгойд шийдэх ёстой нэг чухал асуудал бол нvvрсний тээвэр. Vvнийг шийдэж байж цааш хєгжих vндэс суурь нь тодорхойлогдоно. Иймээс ОХУ-ын тємєр замтай холбож далайд гарах гарц хайж буй билээ. Эхний ээлжинд Таван толгойгоос нvvрс зєєх 1000 гаруй км тємєр замыг эхлээд буй юм. Мєн, ЗТБХБЯ ОХУ-ын талтай тємєр замаар нvvрс тээвэрлэх тарифын талаар хэлэлцээр хийж буй. Хойд хєршийн тал нvvрс тээвэрлэхдээ хєнгєлєлт vзvvлнэ гэдгээ амлаад байгаа. Мєн 1949 онд тємєр замын талаар хийсэн гэрээ хэлцлээ шинэчлэх болжээ.

Баруун Цанхид хєрєнгє оруулагч 39 хувийн ашиг хvртэнэ

Дэд бvтцийн асуудлыг цогцоор нь тусгасан хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хvрэлбаатар мэдэгдэв. Тэрээр тємєр замын хувьд УИХ-ын баталсан бодлогын хvрээнд гэрээ хэлцэл хийсэн. Мєн цахилгаан станц барихад “Эрдэнэс Таван толгойн оролцоо 20 орчим хувьтай байна гэлээ. Баруун Цанхиас жилд 20 сая тонн нvvрс олборлоно гэж тооцож байна. Энэ уурхайг нээн ажиллуулахад 1.1 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатай. Уг тєсєл дээр ажиллаж эдийн засгийн vр ашгийн тооцоо хийсэн мэргэжилтнvvд хєрєнгє оруулагчид 39 хувь нь, vлдсэн нь Монголд ногдоно гэсэн тооцоо хийжээ. Засгийн газрын ажлын хэсэг хєрєнгє оруулах санал тавьсан гадаадынхантай 18 удаа хэлэлцээрийн ширээний ард суужээ. Тэгээд Таван толгойн Баруун Цанхийн хэсэгт БНХАУ-ын “Шинхуа” групп, АНУ-ын “Пибоди энержи”, Орос-Монголын хамтарсан консерциум гэсэн гурван талыг vлдээснээ зарласан. Хятадын “Шинхуа” группийн тэргvvлсэн консерциумд Японы “Мицуй”, “Иточу” компаниуд багтаж байгаа ба тэдэнд 40 хувийг, Америкийн “Пибоди энержи”-д 24, Оросын тємєр замын нийгэмлэгийн тэргvvлсэн Солонгос, Японы компаниудын хамтарсан консерциумд монголчууд єєрсдєє багтаад 36 хувийг эзэмших болсон билээ.

2800 юу эсвэл 2.8 сая нь уу гэдгийг шийднэ

УИХ-ын зарим гишvvд аж ахуйн нэгжид нэрлэсэн vнээр нь худалдахыг болиулах тухай тогтоолын тєсєл боловсруулсан. Монгол Улсад 53 мянга гаруй аж ахуйн нэгж бvртгэлтэй байдаг. Vvний 50 хувь нь vйл ажиллагаа явуулдаггvй гэсэн судалгааг Татварын ерєнхий газраас гаргасан. Vлдсэн аж ахуйн нэгжийн 47 хувь нь чагтан буюу ашиггvй ажиллсан тайлан гаргадаг аж. Ингээд идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг 9800 аж ахуйн нэгж байдаг. Vvний ард нийт 2800 орчим хvн байдаг байна. Энэ тооцоог vндэслээд ард иргэдэд тэр 10 хувийг нь нэмж єгєх тогтоолын тєсєл боловсруулж хэлэлцvvлхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих