Монголд тархи судлаач эрдэмтэд чуулна

3e1263af4ba946a0f27f1cd4fec63527Манай улсад олон улсын тархи судлаач эрдэмтэд ирэх баасан, бямба гаригт чуулахаар болжээ. Тус чуулганд тархи судлалын чиглэлээр тэргүүлдэг Япон, БНСУ тэргүүтэй таван орны эрдэмтэд оролцох аж.

Тэдгээр эрдэмтэд тархины үйл ажиллагаа, ой тогтоолт, сурах үйл явцад тархины аль хэсгүүд хэрхэн оролцдог, хооллолтын механизм, өлсөлт ба цадалт хэрхэн зохицуулагддаг зэрэг илтгэлийг олон улсын эрдэмтэд тавих гэнэ. Тархины үйл ажиллагааг ингэж нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хавдар, таргалалт, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлэх, эмчлэх шинэ арга гаргахад дөхөм болдог юм байна.

Дашрамд дурьдахад “Олон улсын тархи судлалын байгууллага”-д дэлхийн 150 орны эрдэмтэд байдаг бөгөөд энэ дунд эмч, биологич, инженер, математикч, сэтгэл судлаач зэрэг салбар бүрийн төлөөлөл нэгдэн хүний тархи, оюун ухааныг судлах замаар нээлт гаргадаг байна. Тухайлбал, хүний насыг уртасгах, эрүүл амьдрах, хиймэл оюун ухаан бүтээх гэх мэт нээлтүүдийг хийдэг аж.

П.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих