Толгойтоос Эмээлт ЄртЄЄ хVртэлх 13.7 км тємєр замыг иж бVрэн солилоо
Улаанбаатар Тємєр замынхан бvтээн байгуулалтын чанартай томоохон ажлын ард гарав. Наадмын дараа эхэлсэн тємєр замын их засварын ажил єчигдєр шуударч, найм дахь удаагаа тэд цонхоллоо. Тємєр замаа ч шинэчлэв. Лхагва, бямба гаригт тємєр замын зам засварын машинист станцынхан цонхолж Толгойт єртєєнєєс Эмээлт єртєє хvртэлх 13.7 км тємєр замыг иж бvрэн сольж єчигдєр хvлээлгэн єглєє.
Эмээлт єртєєний замын хоёрдугаар ангийнхан их засварын ажилд гар бие оролцож байв. Єєрєєр хэлбэл, цонхтой vед тухайн чиглэлийн замд илчит тэрэгний хєдєлгєєн зогсч, сая нэг тємєр замын дэр мод амсхийдэг бололтой. Энэ vеэр л их засварын ажил ид єрнєнє. Ажилчид дуу нийлvvлэн дэр модтой замаа хєшиж єргєх бvр зам урагш сунах ажээ. Тємєр замын дэр модыг уг нь 17 жил болоод солих ёстой ч манайх 30 жилийн дараа “тэтгэвэрт” нь гаргав. Цаг тухайд нь их засвар хийж амжаагvй нь єнєє л хєрєнгє мєнгєгvйтэй холбоотой гэсэн. Цонх гэдэг нь их засвар юм уу даа. Тvvнийгээ тємєр замынхан ингэж нэрлэдэг юм байна. Энэ жилээс дэр модноос гадна бетонон дэрийг тємєр замдаа тавихаар болжээ. Бетонон дэр 40 жилийг даах дэвшилттэй талтай. Цаашид ч тавихаар болж байгаа юм билээ. Тємєр замчдын найм дахь цонх ємнєх цонхуудаас ялгарах, басхvv тодорч товойхын учир энэ.
Зуун дамжсан тємєр замын дэр мод 30 жилийн настай байв
Хатуу хучилттай замд манайх гурван жил хvрэх vгvйтэй нєхєєс хийж, зарим газрыг нь ховхолж шинээр хайрга дэвсэн дахиад л зам тавих болдог. Жилийн жилд иймэрхvv замд хэчнээн ч тэрбум тєгрєгийг газарт болоод халаасанд шингээв. Хашрахгvй юм. Мєнгийг ч бас зам засварт хайрлахгvй загнана. Гэтэл XX зуунд тємєр зам тавьчихаад XXI зуунд их засвар хийлээ. Бvр мартчихсан тууж явна. Толгойт єртєєнєєс Эмээлт єртєє хvртэлх тємєр замын дэр мод гэхэд л 1981 оных байх жишээтэй. Энэ vед тєрсєн хvvхэд 30 нас хvрчихсэн. Єнєє тємєр зам нь бараг л хэвээрээ. Дэр мод нь єгєршєєд, тємєр нь элэгдсэнийг эс тооцбол тємєр зам гэдэг мєнх настай эд ээ. Ер нь уул уурхайн бvтээгдэхvvн vнэд орж, мєнгєтэй байгаа vедээ тєр тємєр замын салбараа дэмжээд Мянганы зам гэдэг шиг 1100 км-ын тємєр замын бvтээн байгуулалтын ажлаа даруй хєрєнгєжvvлж, шалгарсан компанийг ажилд нь гаргаасай билээ. Урин цагт холдож байна.
Нэг нь хайрга зуурна, нєгєє нь эрэг боолт чангална
“Тємєр замын их засварыг хийхээд 13 vйлдэл хийдэг” гэж ахмад тємєр замчин Д.Банзар гуай ярилаа. Гэхдээ тємєр зам тавих нь хялбар ажил биш ээ. Хэмжээ, хэлтгий гээд тооцоолол нь тун нарийн. Тємєр зам тавихад чимхлvvр ажил их гэдэг. Ул шороон дээрээ угсарч бэлдсэн дэр модтой тємєр замаа тавьж, хооронд нь замаа холбоно. Замыг дээш єргєнє. Эрэг боолтыг нь чангална. Шахна. Чигчинэ. Хайрга шороо дэвсэнэ. Чиг заана. Шороогоо дэртэйгээ тэнцvvлнэ. Тэгш усаар тавьсан замаа нягталж шалгана. Тємєр замын царигийн стандарт нь 1524 байх ёстой ажээ. Тvvнээс 1540, 1510 байж болохгvй нь. Ийм л зєрvv гарвал эрсдэл дагуулдаг. Єєрєєр хэлбэл, давхиж буй галт тэрэг хазайна гэсэн vг. Тахир зам дээр бол хажуулдах ч аюултай гэнэ. Тємєр замын их засварын ажлын vеэр эрэгт боолт чангалах нь илvv юм. Харин Эмээлтийн шороон замд хайрга зуураад, бас бус бvдvvн тойм ажил хийгээд л болчихоор санагдсан. Гэтэл хотоос баруун чиглэлийн автомашины замын ажил сураггvй байв. Энэ жил цас эрт орох гэнэ лээ.
Хєтєлийн бетонон дэр тємєр замын гол бvтээгдэхvvн
УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 60 жилийн ой єнєє жил тохиож байна. Тvvхэн ойгоо замынхан ирэх сарын 16-нд тэмдэглэхээр болжээ. Замын алба гэдэг 3500 гаруй хvний ахуй амьдралыг авч явдаг, ажил олгогч том газар юм. Энэ жилийн замын их засварын ажил нугарч байна. Хангай говио холбосон тємєр замтай болчихсон. Замаа засаад их засвар хийх туршлагатай, чадвартай замчид зєндєє. Тэд 60 жилийн vvх тvvхтэй. Манайх ОХУ-аас замын гантай тємрєє авч, бетонон дэрээ Хєтєлийн vйлдвэрт хийдэг аж. Дэр модны тухайд УБТЗ бараг л єєрсдєє бэлтгэчихдэг гэв. БОАЖЯ, орон нутгийн байгаль орчны байцаагчаас модны зєвшєєрєл авдаг байна. Ер нь алсдаа Замын аж ахуйн албаныхан модноос татгалзаад бетонон дэр тємєр замдаа тавихаар болжээ. Гэхдээ нэг дутагдал нь мод шиг уян хатан биш. Vvнийг гэхдээ мэргэжлийн улс тооцсон байх л даа.
URL: