Өнөөдөр манай дөрвөн жүдоч хүч үзнэ

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас 21 тамирчин хүч үзэж байгаа. Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар манай тамирчид медаль хүртэж чадаагүй байгаа.670a2b3c929cf5b0134fcd8564c39ba1Тэгвэл өнөөдөр тэмцээн Алау ордонд гурав дахь өдрөө үргэлжилжлэх бөгөөд эрэгтэйчүүдийн  73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно.

Энэ өдөр манай дөрвөн бөх барилдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир В хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой хийх бол С хэсэгт багтсан Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой учраа таарчээ. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэх олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа “D” хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул “А” хэсэгт багтсан.


URL:

Сэтгэгдэл бичих