Ялалтын 70 жилийн ойг энэ сарын 28-нд Улаанбаатар хотод тэмдэглэнэ

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй.  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  энэхүү ойг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан.
p19tht727g3n54vl1k3pdpbaf21Ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд  ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол  Улаанбаатар хотод  энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилнэ. Эрхэм хүндэт иргэд Та бүхнийг Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ОЙГ УЛААНБААТАР ХОТОД ТЭМДЭГЛЭХ ХӨТӨЛБӨР
  1. Ялалтын ойг тохиолдуулан хөшөө дурсгалын цогцолборт цэцэг өргөх
11:00-12:00 цагт, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К. Жуков, Л.Дандар. Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд ойн ажиллагаанд оролцогч байгууллагууд
  1. Баярын хурал, хүндэтгэлийн концерт
14:-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
  1. Ойд зориулсан үзэсгэлэн
14:00-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
  1. Үдшийн цэнгүүн
21:00-22:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд
  1. Ёслолын буудлага
22:00-22:10 цагт Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэн

URL:

Сэтгэгдэл бичих