ГАЗРЫН НАЙМАА буюу АН-ын халаасны мөнгө
“Улс шиг хөгжие, Хүн шиг амьдаръя” хэмээн хоолой мэдэн хашгирч байсан АН-ынхан үнэндээ өнөөдөр нам дотрох фракци, засаг төрийн зөөлөн суудлын төлөөх тэмцэлдээ улайраад юун нөгөө амлалт таг мартчихсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа байх.
2012 оны сонгуулиар гарч ирэхийн тулд ихээхэн мөнгө зарцуулсан гэдэг нь ч тодорхой. Харин ирэх сонгуулиар хэдийн хэрийн мөнгө цацах бол. Энэ бол одоогоор нууц. Гэхдээ нууц нууцаараа удаан оршихгүй бололтой. Эрх баригч намын хувьд 3 сая иргэнээ зарж байгаад ч хамаагүй хөл дээрээ үлдэж мэдэхээр тийм л ойворгон улс байгаа гэдгийг саяхнаас ил болсон Халх голын 500 мянган га газрын наймаа.
Учир нь БНСУ-д түрээслэх батламж захаирамжийг ”Хөдөлмөрийн Үндэсний нам”-ыхан ил болгож олон нийтэд дэлгэх хүртэл тэд хав дарсаар байсан нь хачирхалтай. ЮУНЫ ТУЛД НУУВ?
БОДОМЖ 1
Өнгөрсөн жилүүдийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээр гавихгүй хоёр засгийн нүүрийг үзүүлсэн, МАНАН үүсгэж 8 сар хэсэгтээ улстөрийн жүжиг тоглосон, эдийн засгийг уналтад оруулсан гээд муулаад байвал бараг хэдэн өдрийг барах муу засаглал байсан АН-ынхан ирэх сонгуулиас өмнө ядахдаа эдийн засгааа сэргээсэн нэр зүүхийн тулд газар нутгаа бусдад түрээсэлж мөнгө олох гэсэн башир арга байх.
БОДОМЖ 2
Эсвэл бүр эсэргээрээ ирэх сонгуулиар дахин гарч ирэх магадлал нэг мөсөн унасан учраас живэхээсээ өмнө халаасаа дүүргэж аваад ард иргэдээ хөсөр хаях гэсэн муйхар арга байх.
Өнгөрсөн зургадугаар сард ОХУ Өвөр Байгаль дахь 115 мянган га газраа БНХАУ-д 49 жилийн хугацаанд түрээслүүлэхээр болсон гэдгийг дэлхий дахинаа зарласан. Энэхүү түрээсээр ОХУ-д нэг га газраас жилдээ 250, 49 жилийн туршид 1,4 тэрбум рублийн ашиг орж ирэх ажээ. Үүнийг дагаад Хятадаас мянга мянгаараа ажиллах хүчин орж ирнэ гэдэг нь тодорхой бөгөөд тэдний сууршил цааш үргэлжлэн байсаар байх болно гэдэг нь тодорхой.
Учир нь одооны байдлаар ОХУ-ын газар нутагт 6 сая хятад иргэн газар тариалан эрхлэн орос эхнэртэй болчихсон хятаджсан амьдралаар амьдардаг гэж бодохоор тэр хэмжээний хятад ажилчин нэмэгдэж орж ирэхэд төдий чинээ гэр бүл болж эргүүлэн гаргах аргагүй болж үүрд Хятад улсын эзэмшилд газар нутгаа алдах аюултай болохыг харуулсаар байна.
Гэтэл энэхүү түрээслэх нэрийдлээр эзэмшиж өөрийн колончлолд оруулдаг аргыг дэлхий дахинаа “Land Grab” буюу ГАЗАР БУЛААХ хэмээн нэрийджээ. АН-ынхан буюу эрх баригчид энэ гашуун сургамжийг хажуугаас нь харсан мөртлөө нүдэн балай, чихэн дүлий оргиж өөрсдийн эрх ашгийг урьталд болгож байгаа нь харамсалтай.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL: