100 гаруй залуучуудаар хамгаалуулчихаад иргэдээс газрыг нь дээрэмдэж байна

dcf1ff173d0f92a174637ed5e8a5e4d4Баянзүрх дүүргийн долоодугаар хороо Эрүүл мэндийн 10-р төвийн дэргэд байрлах 30-р байрны тоглоомын талбай дээр хэд хоногийн өмнөөс ачааны хүнд даацын машин эргэлдэх болж, өчигдрөөс эхлэн хэдхэн цагийн дотор газрын хөрснөөс арчиж хаясан.

Энэ үед хүүхдийнхээ цэцэрлэгийн шинжилгээг хийлгэж явсан эцэг, эхчүүд гайхаж, юу болоод байгаа учрыг тодруулахыг завдахад хүүхдийн тоглоомын талбайг нүхэн граж болгож, дээр нь хөлбөмбөгийн талбайтай, иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна хэмээх үгээр эвтэйхэн аргалж явуулсаар байсан юм.

Харин эл байдлын талаар тухайн байрны оршин суугчдаас тодруулахад “бид нараас огт зөвшөөрөл аваагүй, гэнэтхэн л нэг өглөө барилга бариад эхэллээ. Биднийг бариулж байгаа эзэнтэй нь уулзах гэхээр 100 гаруй залуучуудаар хамгаалуулчихаад оруулахгүй байна” гэх мэдээллийг өглөө.

Уг хэргийн талаар дэлгэрэнгүй тодруулгыг авахаар тухайн байрны СӨХ-той уулзахад “Хоёр байрны дунд оршдог хүүхдийн тоглоомын талбай бүхий газрыг ухаж 76 машины нүхэн граж барих эрх авсан “Абсолют ган констракшн” ХХК-ийн захирал гэх С.Батнасан дөрвөн удаагийн дайралтаар 100-гаад залуугаар хамгаалуулан 2015 оны наймдугаар сарын 19, 20-нд иргэдээс хүүхдийн тоглоомын талбайг булаан авч хашаа хатган, ухаж эхлээд байна. Бид зогсоох гээд хүчрэхгүй байна.

Арга ядаад Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд гомдол хүргүүлэхэд, ажлын хэсэг гарган барилгын ажлыг зогсоосон ч тэд бүх зөвшөөрлийг өмнө нь авсан хэмээн газар шорооны ажлаа хийж байгаа юм. Харин оршин суугчид 2014 оны 1 сард авсан “Хүүхдийн тоглоомын талбайг нураан автозогсоол барьж улмаар дээр нь тоглоомын талбай барих тухай” санал хураалтыг дахин явуулах ёстой хэмээн үзэж байна” хэмээн мэдээлсэн юм.

Сүүлийн үед нийслэлийн төвийн дүүргүүд, тэр дундаа БЗД-ийн 15-р хорооллын оршин суугчдаас дундын өмчлөлийн газрыг нь тонон дээрэмдэх алга дарам газрыг нь ч үлдээхгүй барилга барих явдал түгээмэл болж, иргэдийг хохироосоор байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: Иргэн Огноо: 26 August 2015

Оршин суугчидаас санал авахгүй саналыг хуурамчаар хийж зөвшөөрөл авсан. 3 удаа ирж хашаа зоохдоно оршин суугчид эсэргүүцэж буцааж явуулсан боловч 4 дөх удаагаа 100 – гаад залуустай ирж хэнийг ч ойртуулах ёстой л хашаагаа гялалзуулаад авсан даа

Сэтгэгдэл бичих