УИХ-ын гишүүн Х.Баттулгын булчин цахим ертөнцийг шуугиулж байна
Мэргэжлийн тамирчин агаад ганзагын наймаанаас гараагаа эхлэн Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор эрэмблэгдэх болсон хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга билээ. Түүний нэрийн урд зураач, тамирчин, бизнесмэн, УИХ-ын гишүүн гэсэн олон цол хэргэм бий.
Тэрбээр анх зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар англи хэл давтдаг байсан гэдэг.
Х.Баттулга барилддаг байхдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Харин 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн юм. Яриад байвал дуусашгүй түүхтэй энэ эрхэм байнга хүнд бэлтгэл сургуулилт хийж, жүдочдоо өөрийн биеэр дасгалжуулдаг. Тэгвэл Х.Баттулга залуусаас дутахааргүй булчинлаг нэгэн бөгөөд түүний цээж нүцгэн зураг сүүлийн үед цахим ертөнцөд шуугиан тариад байна. Аргагүйдээ ясны тамирчин хүн энэ зэргийн булчинтай байхгүй гээд ч яах билээ дээ.
URL: