БХИС-ийн оюутаны ар гэрийнхэн нь гомдолтой байна

6cb842a0feb1f13fb3fe8f531e54a60dМ.Мөнх-Эрдэнэ гэх 1995 онд төрсөн,Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст нэг жил сураад хонхны баяраа тэмдэглэхээс тавхан хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байсан билээ.  Батлан хамгаалахын их сургуулийн багш хувийнхаа машиныг жолоодуулахаар Ахлагчийн сургуульд сурч байсан сонсогчийг салааны захирагчийн зөвшөөрөлгүй авч явсан, Сонсогч залуу гадуур явж байгаад учир битүүлгээр амиа алдсан  гэж байсан юм. Гэтэл сургуулийн дүрмээс гадуур сонсогч авч явж машинаа жолоодуулсан багш, зөвшөөрөл олгосон жижүүр багш хоёр цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрчээ.  Талийгаачийн хувьд бүсэлхийнээс доош бүх яс гэмтэлтэй. Өвчний шок, дотуур цус алдалтаас болж нас барсан гэдэг дүгнэлт гарсан байна. Улмаар талийгаач М-ийг  амиа хорлосон  гэсэн шалтгаанаар, хүний амийг цалингийн 20 хувиар үнэлж хэргийг нь хаах гэж байгаад  гомдолтой байна хэмээн ар гэрийнхэн нь  гэж хэвлэлд ярилцлага өгчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих