Рублийн ханш хамгийн доод цэгтээ хүрч унажээ
Хятадын эдийн засаг Ази, Европын хөрөнгийн зах зээлийг түгшээж байгаа үед Оросын рубль хамгийн доод цэгтээ хүрч унасан хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Даваа гарагт Оросын рублийн ханш хамгийн доод цэгтээ хүрч унасан хэмээн албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Доллартай харьцах рублийн ханш 70.92 болж унасан буюу Оросын рублийн RTS индекс 4.21 хувиар унасан байна. Энэ нь 2014 оны хоёр сараас хойш рублийн ханш хамгийн огцом унасан үе байлаа.
Газрын тосны үнийн уналт болон Барууны орнуудын хориг арга хэмжээ зэрэг нь сүүлийн саруудад Оросын эдийн засагт томоохон цохилтыг өгсөн. Сүүлийн хоёр сард доллартай харьцах рублийн ханш 20 гаруй хувиар буурсан байна. 2014 онд рублийн ханш үнийнхээ бараг тал хувийг алдсан ч энэ онд эрчим хүчний үнэ тогтворжих үед аажмаар сэргэсэн юм.
URL: