СЗХ-ны дарга Д.Баярсайхан “Анод”-ын хувьцаа эзэмшдэг байжээ

Анод” банкны хэрэгт холбогдогсдын тоо нэмэгдсээр байгаа билээ. Прокурорын зүгээс энэ хэргийг нэмэлт мөрдөнбайцаалтад буцааснаар олон албан тушаалтан холбогдоод эхэлж байна.  Анод банкны хэрэгт одоогоор тус банкны удирдлагууд болон Монголбанкны нөлөө бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа. Анодын ыанкны удирдлага болох Н.Даваа, Э.Гүр-аранз, Д.Энхтөр

нарын хувьд өмнөх мэдүүлгээсээ буцаж улс төрийн болон Монголбанкны нөлөө бүхий хүмүүст авилга өгсөн гэж мэдүүлж эхлээд байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монголын улсын санхүүгийн аюулгүй байдлыг хянаж байх үүрэгтэй СЗХ-ны дарга Д.Баярсайхан Анод банкныхантай хуйвалдаж байсан нь мөрдөн байцаалтын явцад илрээд байгаа аж. Түүнийг Анод банкинд хяналт тавиагүй,  хуурамч IPO гаргахад оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Харин мөрдөн байцаалтын явцад нэгэн ноцтой мэдээлэл гарсан нь түүнийг Анод банкны хувьцаа эзэмшигч байсан, “Анод”-ынхонтой хуйвалдсан нь зарим нэг баримтаар нотлогдож эхэлсэн гэнэ.  Мөн зарим хэвлэл дээр түүнийг Анодын хохирогчидтой хувиараа уулзан “Миний нэр хүндэд битгий халдаач,  та бүхний хохирлыг төлнө”  гэж гуйж байсан талаар бичсэн байна. Тэгэхээр СЗХ-ны дарга энэ хэрэгт холбоотой болох нь ямар нэгэн байдлаар цухалзаад л байна. Харин “Анод”-ын удирдлагууд эдүүлгээсээ буцаж эхэлсэн нь  улс төрийн хүрээний томчууд ч энэ хэрэгт холбогдоход ойрхон байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих