Монголчуудын архины хэрэглээ өндөр байгаа нь тогтоогджээ
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлын судалгааг гаргажээ. Судалгаагаар манай улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь тогтоогджээ. Энэ нь согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгааг харуулсан үзүүлэлт юм. Үүнээс гадна насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Энэ нь Монгол Улсын иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ санаа зовоохуйц, өндөр түвшинд байгааг харуулж байна. Дээрх судалгааг 2005, 2009, 2013 онуудад хийсэн ч жил тутамд өсөлттэй гарсан байна.
URL: