Амьтад дээр туршилт хийхийн эсрэг хуулийн төсөл өргөн барилаа

ОХУ-н парламентад гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авахын тулд амьтад дээр туршилт хийхийг эсэргүүцсэн хуулийн төслийг өргөн барьжээ.4c3c57300efb314bc2ee710d70732338Парламентийн гишүүн Сергей Доронин болон Игорь Игошин нар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуультай адил төстэй хуулийг 2009 онд Европын Холбооноос хүлээн зөвшөөрч, 2013 онд амьтан дээр туршилт хийж боловсруулсан бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон ажээ.

Амьтан дээр туршилт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн эсрэг хуулийн төслийг дэмжиж 200 мянган хүн гарын үсэг зурсан байна.

Мөн Европ, Америк, Ази тивийн олон оронд амьтдыг циркт тоглуулахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа. Гэвч ОХУ-д байдал эсрэгээрээ байгаа талаар дурдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих