Оюутолгойг хятадууд эзэгнэж байна
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн агуулга нь бүхэлдээ Монгол Улсын үндсэн хуулийн I бүлгийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.
Гэсэн хэдий ч төрийн эрх мэдлийг атгаж байгаа нөхөдүүд монголчуудыг төлөөлж бус гадны компанийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа мэт асуудлыг түүхий байхад санаачлагатай нь аргагүй гүйж байгаад батласан. Ямар сайндаа Оюутолгойн гэрээг батлуулахын тулд УИХ-ын гишүүдэд сая доллар өгнө гэсэн агуулгатай захидал хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч гэрээг баталсан. Газрын баялаг тодорхой цаг хугацааны дараа дуусч гадны компаниуд нутаг буцах цаг хэдхээн жилийн дараа ирнэ.
Тэр цагт бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд Монгол нутаг дээрээ үлдэнэ. Харин гадны чинээлэг бизнесменүүд Монгол улсын баялгаар халаасаа түнтийлгээд арилаад өгнө гэсэн үг. “Оюутолгой” ХХК нээлттэй захидалдаа 3600 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж тэдний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд 110 тэрбум төгрөг төлөвлөн зарцуулж эхэлсэн гэж байгаа. Гэвч эдгээр сайхан ярианууд нь бодит байдалд нийцэхгүй байна гэсэн шүүмлэлийг дагуулаад байгаа. Энэ талаар ажилчид нь хэлдэг хэдий ч тэд хэвлэлээр ил тод нээлттэй ярих боломж байхгүй гэнэ. Учир олон нийтийн өмнө шударгаар санал бодлоо илэрхийлсэн хүнийг ажлаас нь халах хавчин гадаархах зэргээд дарамт шахалт үзүүлдэг аж. Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт хариуцсан “Флур” гэж компанийн үйл ажиллагаа эрээс хэтэрчээ.
Уг компани нь Оюутолгойн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ монгол үндэсний компаниудын оролцоог аажмаар шахаж байгаа аж. Ингэхдээ хятадын чанар муутай бараа материалыг ажилчдад хангалт хэмээн олгох болжээ. “Флур” компанийн захирал John jons түүний эхнэр нь хятад хүн байдаг бөгөөд Оюутолгойн дарга нарын ивээлд багтсан Хятад компаниуд дураараа дургиж байгаа аж. Тэд монголын компаниудыг тендерт оролцохоор материалаа өгөхөд нь “Флур” компаний зүгээс хэтэрхий хатуурхасан шаардлага тавьж оролцоог нь боомилох болжээ. Үүгээр зогсохгүй зарим тендрийг нээлттэй бус явуулах болж монголын компанудыг жижг зүйлд оролцуулсан нэр зүүх болсон хэмээн ханган хийлүүлэгчид эсэргүүцэл үзүүлэх болжээ.
URL: