Серверийн гацалтын улмаас 51 аж ахуй нэгжийн дугаарыг цуцаллаа
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувьд буюу 31 сая гектар талбайд лиценз олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж өнгөрсөн нэгдүгээр сараас олгож эхэлсэн.
Өнгөрсөн долоон сарын хугацаанд баруун аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон юм. Энэ сарын 24-нөөс буюу өчигдрөөс эхлэн зүүн аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг онлайнаар бүртгэж олгохооор болсон. Тэгвэл журам ёсоор өчигдөр 120 дугаарыг олгох байсан ч системд алдаа гарч, гацсан гэх шалтгаанаар дугаар олголтыг хүчингүйд тооцож асуудал үүсэв.
Энэ талаар тус газрын дарга Д.Үүрийнтуяа ”Дугаар олголт 09:00 цагт эхлэж эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч систем 34 минутын дараа доголдсон. Ажлын хэсэг шуурхай хуралдсан. Сервер сэргэсэн ч алдааг бүрэн тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гаригт дахин өргөдлийн дугаар олгоход бэлэн болгож ажиллаж байна. Баазад хадгалагдсан өгөгдлүүдийг нууцалж, 51 аж ахуй нэгжийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж байна” хэмээн тайлбар хийлээ.
Түүнээс системийн ачааллыг талаар тодруулахад “Ер нь бол өмнө нь буюу нутгийн баруун хэсэгт лиценз эзэмшихийг хүсэгчдийг бүртгэхдээ туршилт хийж үзэж байсан. Энэ удаад туршилт хийх бололцоо байгаагүй. Нэгэн зэрэг 900 гаруй байгууллага серверт хандсанаас энэхүү доголдол үүсч, бага зэрэг техникийн саатал гарлаа гэдгийг аж ахуй нэгжүүддээ хандан хэлээд хүлцэл өчье” гэв.
Тэгвэл дээрх дугаар олголтын явцыг шалгуулахаар ТЕГ болон тус газрын харьяа Кибер аюулгүй байдлын газар хандсан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
кк энэ бүтэх болов уу даа. хайгуулын лиценз юм байна шүү дээ.
газар усаа битгий оролдооч дээ та минь ээ.