Хөвсгөл аймагт 16 настай хүү тарваган тахлаар өвчилжээ

tt3Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмтэй байгаа аж.

Тодруулбал тарваган тахал өвчний нэг, боом өвчний гурав, хонины цэцэг өвчний гурав, үхрийн хорт салст халуурал өвчний нэг, хонь, ямааны Маэди-Винсах өвчний нэг, галзуу өвчний хоёр тохиолдол илэрсэн байна.

Хүний гоц халдварт өвчний тухайд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг 16 настай иргэн Д наймдугаар сарын 14-нөөс халдварт өвчний шинж тэмдгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Түүнээс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд булчирхайн хэлбэрийн тарваган тахал өвчин болох нь тогтоогдсон байна.

П.Энх


URL:

Сэтгэгдэл бичих