Амрах агшин: З.Энхболд, Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, Г.Батхүү
Зун цаг гэдэг амралт аялал зугаалгын улирал. Харин манай улстөрчдийн тухайд амрах ажиллах хоёрыг зэрэгцүүлэн өнгөрүүллээ. Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газраа бужигнуулах шахсан ч, УИХ-ын дарга энэ асуудлыг удаж алгуурлахыг нэг их бодсонгүй. Найр наамдын ид үе болох наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулан МАН-ын зургаан сайдыг аваад шидчихлээ, бас араасаа баахан хэл ам таталсан Өршөөл үзүүлэх тухай болон Эдийн засгийн их тод байдлын тухай хуулийг батлаад завсарлачихаад байна. Амрах, ажиллах хослуулсан улстөрчдийн зуны амралтын агшингуудаас хүргэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт амарсан талаар polit.mn өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд баяр наадмын олон хоногийн амралтыг бусдын адил хөдөөлж өнгөрөөсөн бөгөөд гэр бүлээрээ Хэнтий аймгийг зорьсон байна. Түүнтэй “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван ханьссан бөгөөд нутгийн хүний ёсоор замчилж, Хан Хэнтийнхээ хамаг сайхныг сонирхуулжээ. З.Энхболд ийн “түүхийн жим”-ээр аялангаа Дадал сумын Гурваннуур амралтын цогцолборт хэдэн өдрийг амарч өнгөрөөсөн байна.
УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг төрөлх Увс аймгийнхаа 90 жилийн ойд оролцохоор явахдаа амжуулаад эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан байна. Энэ тухайгаа тэрээр өөрийнхөө “нүүр ном”-д бичиж бас явсан зургуудаа оруулжээ. Түүнчлэн Өндөр гэгээний байгуулсан Сарьдагийн хийдээр аялсан тухайгаа “Сарьдагийн хийдээс 10 гаруй км явж Хагийн хар нууранд хүрлээ. АТV-ээр Хаан жимсээс Хагийн хар нуур хүрэхэд нийтдээ 130-аад км явж байна.
Маршрут Хаан жимс – Туулын гүүр – Галттайн гол – Еүдэгийн даваа – Сарьдагийн хийд – Хагийн хар нуур” гэсэн маршрутаар аялсан зураг нь энэ. Нууранд жараахай мэт сэлсэнээс гадна эрхэм гишүүн спорт мотоциклоор аяллын шинэ зам мөр гаргасан бололтой.
Л.Эрдэнэчимэг
Өглөө бүр дасгал хийж өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй хэмээн наймдугаар сарын 12-нд энэ зургаа Л.Эрдэнэчимэг гишүүн постолжээ. Эрхэм гишүүн энэ зун дасгал фитнессээр хичээллэхэд зориулсан бололтой. Сүмогийн аварга, Жүдогийн холбооны ерөнхийлөгч хоёртой ийм нэгэн зураг татуулжээ. Бас тэрээр энэ зуны наадмаар Хөвсгөлийг зорьсон 40 мянган аялагчийн нэг нь байсан аж. Нууранд охидтойгоо сэлж амрахаас гадна хулгайн анчид загас агнаж байгаа асуудлыг ч бас анзаараадахаж. Тэгэхээр энэ талаараа удахгүй Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд асуудал тавих биз ээ. Цэцгийн бизнестэй эрхэм гишүүн амралтаараа цэцэрлэгтээ анхаарал тавихаа мартсангүй. “Хүүхдүүдтэйгээ цэцэрлэгийнхээ зэрлэгийг зулгаалаа” гэсэн тайлбартай зургаа “нүүр ном”-доо оруулжээ.
Эрхэм гишүүн Хөвсгөл аймгийн уугуул. Тиймээс түүний “нүүр ном” дахь амралтын зургууд нь бараг л тэр чигээрээ Хөвсгөлтэй холбоотой байна билээ. Басхүү нэг анзаарагдсан зүйл бол Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэл гишүүн монголчуудын уламжлалт өв соёлыг өөр нүдээр хардаг аж. Гар хадуураар хадлан хадаж байгаа хадланчдаас эхлээд дээс томох, сур элдэх, зулын шар тос гаргах, зулын гол ороох гэхчлэн олон сонирхолтой зураг түүний пэйжид байна билээ. Энэ зургаа тэрээр “ингэж дээс томдог. миний сайн чаддаг нэг ажил гарч ирлээ” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. харин хоёр дахь зураг нь “Задын голын Даржаа гуайнд био бордоо хийх тухай материал хүргэж өгөв.” гэсэн тайлбартай юм билээ.
Г.Батхүү
Өндөр гэгээн Занабазарын ойд зориудсан баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар ажилласан Г.Батхүү гишүүн “Даншиг наадам дээр Соёолонгийн тоосонд даруулахаар УИХ-ын гишүүн Р. Амаржаргал ирлээ” хэмээн энэ зурагтаа тайлбар хийжээ.
Зууны мэдээ
URL: