МАН-ын дэд сайдуудыг ажлаас нь чөлөөлжээ
МАН-ын зургаан сайдыг ээлжит бус чуулганаар чөлөөлсөн. Тэгвэл өгчигдөр МАН-ын дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн тухай эх сурвалж мэдээллээ. Хамтарсан Засгийн газарт МАН-аас долоон дэд сайд албан үүрэг гүйцэтгэж байсан юм.
1. Аж үйлдвэрийн дэд сайд – Х.Баделхан
2. БСШУ-ны дэд сайд – Я.Төмөрбаатар
3. ГХЯ-ны дэд сайд – Н.Оюундарь
4. ЭМ, Спортын дэд сайд – Д.Атармаа
5. Уул уурхайн дэд сайд – Г.Тэмүүлэн
6. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнхбаатар
7. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг
Сайд нарын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Үүнтэй хамтатгаж дэд сайдуудыг хэлэлцэнэ.
URL: