Өнөөдөр манай дөрвөн жүдоч зодоглоно
Казахстаны Астана хотноо зохиогдож буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “В” хэсэгт багтсан. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарчээ. Харин тус жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдахаар болжээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрээр “С” хэсэгт багтсан.
Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
URL: