Хабитат чиглэлд 1.5 км хайрган хучилттай шинэ зам ашиглалтад орно

05d81d6a992292c63d3d3fb2592b37e8_LДархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас өнгөрсөн онд хүсэлт тавьсаны дагуу аймгийн “Өсөх Урам” ХХК нь тус сумын 15 дугаар багийн нутаг Мангиртын аравдугаар хэсэг буюу Хабитат чиглэлийн гэр хороолол хүртэлх 1,5 км сайжруулсан авто замын засварын ажлыг хийж эхэлсэн.

Тэд энэ долоо хоногоос хайрган хучилт, авто индүүний ажлаа хийж байна. “Хэдийгээр асфальтан зам биш ч эдийн засаг хүндрэлтэй энэ үед улс, орон нутгийн төсөв хөрөнгөөр хийх боломжгүй ажлыг хувийн компани 100 хувь өөрийн хөрөнгөөр бидний хүсэлтийг хүлээн авч хийж байгаад талархаж байна“ гэж сумын Засаг дарга Б.Азжаргал ярилаа. Энэ долоо хоногоос эхлэн хайрган хучилт хийснээр авто индүүний ажил эхлэхэд бэлэн болоод байгаа нь энэ юм. Уг замын ажлыг есдүгээр сарын нэгэн буюу сургуулиудын хичээл эхлэхээс өмнө дуусгахааар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих