Осол гаргасан машинд хүүхэд, жирэмсэн эмэгтэй явжээ

Энэ сарын 21-ны 21:10 цагт 61-ийн гармын ойролцоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил-131″ маркийн авто машин онхолдож, хоёр цэрэг нас барж, 21 цэрэг хүнд, хөнгөн гэмтсэн хэрэг гарсан билээ.  Тэгвэл тус хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн өнөөдөр ЗХЖШ-аас өглөө.1fgvhodv3b5oar3qk4qi9nvg35Осол 21-ны орой Дархан-Улаанбаатар чиглэлийн замд гарсан бөгөөд 084 дүгээр ангийнхан Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явжээ. Энэ үед Сэлэнгэ аймгийн харьяа 71-05 дугаартай “Mitsubishi L-200″ маркийн автомашины жолооч урсгал сөрж орж ирэн цэргийн ангийн зургаан цувааны хамгийн эхэнд явсан ЗИЛ-131-ийн арын дугуйг мөргөсөн байна. Үүнээс болж цэргүүдийг ачиж явсан ачааны тэрэг замын хажуу унаж, зорчиж явсан 23 алба хаагчийн хоёр нь газар дээрээ нас баржээ.

Тодруулбал, ослын улмаас 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар газар дээрээ амиа алдсан байна.   Одоогоор гэмтсэн 20 алба хаагчийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол нэг цэрэг тархины хүнд мэс засал хийлгэн, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.

Осол гаргасан “Mitsubishi L-200″ маркийн автомашинд ослын үед таван хүн сууж явжээ. Тэдний хоёр нь хүүхэд, нэг нь жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд азаар биеийн байдал нь сайн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих