Оюутнууд сургалтын төлбөр буурахгүй бол хичээл хаяна
Монголын оюутны холбоо их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, шаардлага хүргүүлээд байгаа билээ. Учир нь энэ хичээлийн жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөө 40 хувь хүртэл нэмээд байгаатай холбоотой.
Тиймээс МОХ-ноос сургуулиудын удирдлагуудад хандаж, “Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох” зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Тэд шаардлагынхаа хариуг хариуг энэ сарын 25-ны дотор авах бөгөөд хэрэв шаардлагын биелэлттэй холбоотойгоор байгууллагаасаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан, хичээл хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байгаа ажээ.
П.Баатар
URL: