УТГЫН ГАЖУУДАЛ

images● Хамгийн аюултай хувцас:
Шилэн оймс

● Хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүн:
Модон чихэр

● Хамгийн тэвчээртэй хүн:
- Мань чинь өглөөнөөс хойш түгжрээ л явж байна.

● Хамгийн нээлттэй, хот газрын гэр бүл:
- Аав, эгч таныг орой ээжийн араас аль болох хурдан хөдлөөрэй гэсэн шүү.

● Хамгийн нээлттэй, хөдөө нутгийн гэр бүл:
- Миний хүү, орой болчихлоо. Эртхэн эхнэрийнхээ араас мордохгүй юм уу

● Хамгийн увайгүй мэндчилгээ:
- Юу байна ?

● Хамгийн чалхтай, хот газрын эр:
- Дулаан гараажид машин тавиулна.

● Хамгийн чалхтай, хөдөө нутгийн эр:
- Хэдэн үнээгээ бүгдийг нь хээлтүүлчихсэн, сайхан байнаа….

● Хамгийн балмад эр:
- Ёоё, шөнөжин хадмынхаа махыг татаж хонолоо ш дээ.

● Хамгийн хөшүүн хүн:
- Сониноос би лифтэнд цаг гаруй гацаад…

● Хамгийн уян налархай хүн:
- Өчигдрөөс хойш миний толгой эргээд болдоггүй ээ.

● Хамгийн худалч хүн:
- Яг үнэндээ би чинь луутай юм шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих