“Шүхэрт десант”-ын цэргүүд осолдож, хоёр хүн өөд болжээ

Өчигдөр орой 21:22 цагийн орчимд (ЗЦГ-ын өгсөн мэдээллээр) 61-ийн гармын зам дээр Батлан Хамгаалах яамны “Шүхэрт десант” тусгай ангийн 21 алба хаагчийг тээвэрлэж явсан ачааны хоёр автомашин урсгал сөрж Сэлэнгэ аймгийн дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр цэргийн алба хаагч газар дээрээ амиа алджээ.cc2ac4fe2522708cd583a74c7681b8e8Мөн бусад алба хаагчид Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хоёр цэргийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Түүнчлэн 10 гаруй цэргийн бие хүндэвтэр бэртэлтэй бөгөөд яс, дотор эрхтэн, нурууны зөөлөн эдийн хүнд төрлийн гэмтэл аван Цэргийн төв Госпитальд хүргэгдэн ирсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.

61-ийн гарам орчмын авто зам нарийн хийгдсэн, хөдөлгөөний эрчим ихтэй учир зам тээврийн осол аваар гарах нөхцөл үргэлж бүрэлдэж байдаг бөгөөд зөвхөн энэ оны байдлаар тус замд 20 гаруй ноцтой осол, аваар гарсан байна. Бид амиа алдсан цэргийн алба хаагчид болон ослын тухай мэдээллийг эргэн сурвалжлах болно.


URL:

Сэтгэгдэл бичих