Оюутнуудын шаардлагыг хүлээн авахгүй бол хичээлдээ суухгүй

МОХ -оос Их, дээд сургуулиудын удирдлагууд болон Удирдах Зөвлөлд төлбөрин нэмэгдэлтэй холбоотойгоор хэд хэдэн шаардлага хүргүүлээд байна.
Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежийн удирдлага сургалтын болон дотуур байрны төлбөрөө  Үүнд: Багш албан хаагчдын цалингийн нэмэгдэл, цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хичээлийн байр, оюутны дотуур байраа өргөтгөх, шинээр ашиглалтанд оруулах зардлыг шийдвэрлэх гэх мэт үндэслэлүүдээр нэмэгдүүлсэн байдаг хэмээн шаардлагадаа дурьджээ,
olloo_mn_1440377451_yuИнгээд энэ хичээлийн жилийн хувьд төрийн албан хаагчийн цалин нэмэгдээгүй цахилгаан дулааны үнэ их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, элсэлтийн хэмжээ багассан тул хичээлийн байр, дотуур байр өргөтгөх, шинээр барих шаардлагагүй тул сургалтын болон дотуур байрны төлбөрийг нэмэгдүүлэх бодит үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд их, дээд сургууль, коллежийн удирдлага, удирдах зөвлөлд хандан дараах шаардлагыг хүргүүлжээ.
Үүнд,
Нэгдүгээрт: 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын болон дотуур байрны төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах
Хоёрдугаарт: Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох
Гуравдугаарт: Санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх
Дөрөвдүгээрт: Сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд имфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох
Тавдугаарт: Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал засварлах, шинээр ашиглалтанд оруулахтай холбоотой зардлыг оюутны сургалтын төлбөрөөс ангид эх үүсвэрээр шийдвэрлэх хатуу журам тогтоох зэрэг болно.

Улс орон, иргэн бүрийг хамарсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон, үнийн өсөлтөнд нэрвэгдэж байгаа энэ үед бидний дээрх шаардлагуудыг хүлээн авч, 178 000 оюутан тэдгээрийн ар гэр болох Монголын нийт ард иргэдийн амьдралд санхүүгийн дарамт, өрийн зовлон нэмэх сургалтын болон дотуур байрны төлбөрийн нэмэгдлийг зогсоохыг шаардаж байна гэжээ.

МОХ уг шаардлагынхаа хариуг энэ сарын 25-ны дотор авах бөгөөд хэрэв шаардлагын биелэлттэй холбоотойгоор манай байгууллагаас олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан, хичээл хаялт зохион байгуулахаа үүгээр мэдэгдэжээ.

Г.Уянга
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих