“Төрийн мэдээлэл”-ээс хоригийн зарим хэсгийг санаатайгаар хасч, Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдлаа
Ардчилсан сонгууль зохион байгуулсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас Өршөөлийн хуулийг баталсан. Уг хууль долдугаар сарын 02-ны 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.
Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль зарим талаараа сөрөг хандлагыг бас үүсгэчихлээ. Тодруулбал, хүндэвтэр болон анх удаа хэрэгт холбогдсон хүүхэд, насанд хүрэгчдийн хэргийг цагаатгах нь байж болох асуудал юм. Харин уг хуулиар Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэрэгт холбогдуулсан хүмүүсийг Өршөөх нь олон хүнд таалагдсангүй.
Тэр тусмаа авилгалтай “улаан гараараа” тэмцэнэ гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тун ч таалагдсангүй. Тэрбээр “Авилгачдыг өршөөсөн энэ мэтийн хуулийг Монгол төрийн босгоор би байгаа цагтаа алхуулахгүй” гэж хэлсэн. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүрч Өршөөлийн тухай хуулийн зарим хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуулийн 4, 5, 7, 9 -р зүйлүүдэд хориг тавьсан.
/Ерөнхийлөгчийн тавьсан хориг/
Харин өнгөрсөн баасан гарагт хэвлэгдсэн Төрийн мэдээллийн эмхтгэлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн зарим зүйл заалтыг нь тэмдэглээгүй байна.
7-р зүйлд Ерөнхийлөгч хориг тавьсан гэдгийг хаалтан дотор бичиж тэмдэглэл хийсэн байгаа боловч 9-р зүйлд тависан Ерөнхийлөгчийн хоригийг тэмдэглээгүй орхижээ
Монгол Улсын төрийн төв мэдээлэл, хууль эрх зүйн эх сурвалж, гарын авлага болох “Төрийн мэдээлэл” -д Ерөнхийлөгчийн хоригийг 4 болон 7 -р зүйлүүдийг нийтлэхдээ “Ерөнхийлөгч Хориг Тавьсан” гэж тэмдэглэсэн. Харин 5 болон 9 -р зүйлийн ард хориг тавьсан гэж тэмдэглээгүй хэвлэжээ. Энэ хэсгүүд бол бидний яриад шуугиад байгаа авилга, албан тушаалын хэргүүдийн өршөөлд хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэр.
Энэ нь араасаа олон асуудлыг дагуулж болох юм. Учир нь “Төрийн мэдээллийн эмхтгэл” нь УИХ-аас батлан гаргасан хуулиудыг албан ёсоор нийтэлдэг, үүнийг нь үндэслэл болгон дагаж мөрддөг чухал бичиг баримт билээ. Хуулиар ч чиг үүргийг нь зааж өгсөн байдаг. Тодруулбал, ”Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно. /Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринзургадугаар зүйлийн 3/
“Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”. /Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3/
“Хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ”. /Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 10/
“Хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ”. /Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4/ гэж заасан байдаг.
Тиймээс уг үйлдэл нь санаатаагаар хийгдсэн бол Ерөнхийлөгчийн эрх мэдлээс Их хурлын дарга болон Парламентын үйл ажиллагаа давж гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдсан хэрэг болж болзшгүй. Магадгүй зарим нь хоригийг нь үл тоомсорлосон, албаар орхисон байх ч гэж тайлбарлаж байна. Ямар ч байсан энэ үйлдэл нь өөрийн эрхгүй нийгэмд сөрөг хандлага дагуулаад байгаа юм. Гэвч нөгөө 10 үетэй тавгын идээний хэрэг шиг хэн нэгэн эх бэлтгэгч хэрэгт орж, ажлаас халагдаад өнгөрч л болох талтай. Тиймээс үйл явц энэ өдрүүдэд хэрхэн өрнөхийг харцгаая.
Ямартаа ч энэхүү факт өнгөрсөн амралтын өдрүүдэд твиттер болон бусад цахим сүлжээгээр эрчимтэй яригдаж, иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байв.
Г.Ган
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Улсын Их Хурлын хууль санаачлах эрхэнд Ерөнхийлөгч халдсан юм биш үү өснө нь. Н.Алтанхуяг гишүүний хууль санаачлах эрхийг зөрчсөн байсан. Сайхан жийлцэж байнаа. Хэн чинь ч энэ улс төрд явахгүй за. Эбэ Аагий нараа бас МАН-хаан