Манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөжээ

144037554355da62f7321b8Казахстаны Астана хотноо өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-д 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас нийт 21 тамирчин зодоглож байгаа юм.

Өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм.

Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болно. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөхөөр болжээ.

П.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих