Цэргүүдийн сууж явсан машин мөргөж аминд нь хүрсэн жолоочид эрүүгийн хэрэг үүсгэлээ

144037458155da5f35d5ca4Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 21-нд СХД-ийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд “Mitsubishi L-200″ маркийн авто машины жолооч Ц нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил131″ маркийн авто машинтай мөргөлдөж  24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нарын 2 хүн нас барж, 21 хүн гэмтсэн маш ноцтой осол гарсан.

Эх сурвалжийн мэдээлсэнээр талийгаачид Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч нар байсан аж. Мөн гэмтсэн 21 хүн  ч тус ангийн ахлагчид байжээ. Гэмтсэн алба хаагчдыг  Цэргийн госпиталд хэвтүүлэн эмчлүүлж байна. Бэртсэн алба хаагчдын 10 гаруй цэргийн бие хүндэвтэр бэртэлтэй, яс, дотор эрхтэн, нурууны зөөлөн эдийн хүнд төрлийн гэмтэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Талийгаач 26 настай А нь ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд орсон байжээ. Харин 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Батлан Хамгаалах яамны “Шүхэрт десант” тусгай ангийн 21 алба хаагчийг тээвэрлэж явсан ачааны хоёр автомашин урсгал сөрж Сэлэнгэ аймгийн дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас эл осол гарсан гэж байна.

Цэргүүдийн машинтай мөргөлдсөн “Mitsubishi L-200″ маркийн машины жолоочийн биеийн байдал гайгүй байгаа аж. Түүнийг хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Осол гаргасан жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих