Аймгууд хадлан бэлтгэхэд хамтран ажиллаж байна

Манай орны ихэнх нутгаар энэ зун гандуу байсан тул малчид гол горхины эрэг хавиар ургасан жаахан өвсөө булаацалдахад тулаад байна. Зарим сумын ЗДТГ-аас өвсний гарц арай ахиутай газруудыг малчдад хувааж өгч байгаа аж. Ингэхдээ хэн хаана хэр том талбайн өвс хадаж авах вэ гэдэг нь малынх нь тооноос хамаарах аж.
olloo_mn_1440212331_olloo_mn_1410770412_98bb3d69e47080e9bigМөн өөр аймгийн нутгаас хаддан бэлтгэж буй газар ч байгаа юм. Тухайлбал Төв аймаг гэхэд Дорнодын Матад, Хөлөнбуйр, Цагаан- Овоо, Булган, Баянтүмэн сумын 200 мянган га талбайгаас өвс хадаж эхэлжээ. Хоёр аймгийн Засаг даргын байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ийм зохицуулалт хийсэн юм байна.

Төв аймагт өнгөрсөн жил бэлтгэсэн 15 мянган боодол өвс байгаа аж. Бичин жилийн өвлийг өнөтэй давахын тулд үүн дээр нэмж, 100 мянга орчим тн өвс бэлтгэх шаардлагатай гэнэ. Иймээс тус аймгийн Засаг дарга захирамж гарган, 20-иос дээш насны иргэн бүр 20 кг өвс бэлтгэж, сум, багтаа тушаахыг даалгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих