Ядарсан бурхад‬

144020202255d7bd263de59Амьдралын үнэн үрчлээс бүрт нь яруу найраг мэт бичигдсэн
Агуу орчлонгийн салхинд хамаатан болтолоо үнгэгдэсэн
Нас дээр хэвийсэн хөөрхий хөгшид зүдэрч явахыг харахлаар
Надад төрөх айдас цаг хугацаанаас чичгэнэдэг
Бурханаас нас гуйхгүй өтөл болсон эмгэд хөгшид минь
Буурал хорвоогийн хатууд ядарч зүдрээд жаажигнаж явах юм
Амиа хувааж төрүүлсэн үрс нь хайчсан юм бүү мэд
Алгаа дэлгэхэд дүүргэх өгөөмөр сэтгэлтэн ч хомс юм бүү үзэгд
Годгоносон зарим охид хамар амаа даран дайжин зогсоход
Голт зүрхний угаас хүний хорвоод гомддог байхдаа хөөрхийс
Гандангын хашаанд будаа зарна, цагдаад хөөгдөж тамхи ширхэглэн
Гадаа суугаад биеийн жин үзнэ, цаасан хайрцаг дэлгэж өвдөглөн сууна
Яана аа би таргалчихсан байна гэж уулга алдаад хэдэн цаас сарвайхад
Ядарсан хөгшин нь бүүр идэх хоол ч үгүй байна гэж шивнэдэг байхдаа хөөрхийс
Хүний тооноос амьдаараа хасагдсан өтгөс буурлуудыг минь тэтгэж хайрлаач
Хүүтэн хорвоод сэтгэлээ хөлдөөсөн өвгөд эмгэдийгээ хүндэлж халамжлаач
Зовхи нь унжиж хараан муудсанч сайхан муухайг төвөггүй ялгана
Зовлонт энэ амьдралын үнэн хийгээд худалыг харахгүй тэд мэднэ
Мутарлаж үлдээсэн түүх ор сураггүй алга болох нь бий
Мунгинан суух настангууд л монголын өчигдөрийг хүүрнэнэ
Үүрээд яв гэж биднээс гуйгаагүй шүү дээ гишгэчих шахам өнгөрөх юм
Үнэндээ тэд өнөөдрийн чиний талхалан буй бүхэнийг үүрч ирсэн юм шүү
Өөрийнхөө бүтээсэнд гавъяагаа хасуулж залуу хойч үедээ гоочлогдсон
Өрөвдөлтэй тэд бол хамгийн ядмаг бурхад юм.
Б. Оршихуй


URL:

Сэтгэгдэл бичих