“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ даваа гарагт эхэлнэ

“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд оролцохоор манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт тус улсыг зориод буй.
olloo_mn_1440223498_aea3e82550fb6d0ebigТэмцээний эхний өдөр буюу 24-нд эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 14.00 цагт болох бол тамирчид медалийн төлөө 20.00 цагт барилдана. Харин 30-нд багийн барилдаан болно. Тэмцээний сугалаа маргааш явагдана.
Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, S[PORT BOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

Ганбатын Болдбаатар                      60 кг
Цэнд-Очирын Цогтбаатар                60 кг
Даваадоржийн Төмөрхүлэг             66 кг
Хашбаатарын Цагаанбаатар            66 кг
Сайнжаргалын Ням-Очир                73 кг
Ганбаатарын Одбаяр                       73 кг
Нямсүрэнгийн Дагвасүрэн               81 кг
Лхагвасүрэнгийн Отгонбаатар         90 кг
Найдангийн Түвшинбаяр                 -100 кг
Мөнхбатын Уранцэцэг                      48 кг
Мөнхбаатарын Бундмаа                   52 кг
Адъяасамбуугийн Цолмон               52 кг
Доржсүрэнгийн Сумъяа                    57 кг
Алтайгийн Батзул                             57 кг
Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа               63 кг
Цэнд-Аюушийн Цэрэннадмид         63 кг
Пүрэвжаргалын Лхамдэгд               -78 кг
Одхүүгийн Жавзмаа                        +78 кг

Багийн барилдаанд

Баттулгын Тэмүүлэн                        +100 кг
Отгонбаатарын Ууганбаатар            81 кг
Баттулгын Мөнхтуяа                        +78 кг

Дасгалжуулагч

Одвоогийн Балжинням
Дашгомбын Баттулга
Гантөмөрийн Дашдаваа
Хишигбатын Эрдэнэт-Од
Шархүүгийн Цэвэлмаа нар оролцоно.


URL:

Сэтгэгдэл бичих