“Алтай констракшн”, “Жигүүр гранд” тэргүүтэй барилгын компаниуд шалгалтыг давсангүй
НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудыг шалгалт хийжээ. Уг шалгалтаар нийт 78 зөрчил илэрсэн байна. Энэхүү шалгалтанд “Алтай констракшн”, “Жигүүр гранд” тэргүүтэй барилгын компаниуд ч бүдэрчээ.
Тус компаниудад зөрчлөө арилгах хүртэл эдгээр компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Нийтлэг зөрчлийн тухайд барилга угсралтын 59, газар шорооны ажил гүйцэтгэсэн 19 аж ахуйн нэгж, иргэний барилга байсан аж. Зөрчлийг арилгах хүртэл угсралтын ажил гүйцэтгэхгүй байх, газар шорооны ажлыг ч мөн түр хугацаагаар зогсоох тухай улсын байцаагчийн 26 акт, хоёр дүгнэлт, гурван шаардлага, 12 мэдэгдэх хуудсыг захиалагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгчээ.
Ингэхдээ “Барилгын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтын дагуу 12.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан байна. Мөн үйлдвэрийн осол гаргасан Баянгол дүүргийн 12, Баянзүрх дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 12, Хан-Уул дүүргийн 20, Багануур дүүргийн нэг нийт 82 аж ахуйн нэгж, хувь хүнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн хэмээн НМХГ-аас мэдээлэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тендер хулгай хийхгүйгээр өөрийгөө болгож байгаа нь “Жигүүр гранд” Үндэснийхээ Компанийг дандаа доош нь хийх юм даа УИХ-ын гишүүд , Хятад , Солонгос эзэнтэй тэдний гар хөл оролцсон барилгын ДОХЛЫЙ Компаниуд дүүрэн байхад “Жигүүр гранд”-ыг ад үзээд яахав дээ Та нар